2008/05/18 - 15:33
Эрдэнэ зуу хийд
Өвөрхангай аймгийн Хар хорин сумын төвийн зүүхэнд энэ хийд бий. Буддын шашны уг эл хийдийн түүх, өндөр гэгээний намтар гэх гар бичмэлийг сөхвөөс:
1580 онд Автай сайн хан, дүү Түмэнхэн ноёны хамт III далай ламтай уулзаж өөрийн нутагт сүм хийд байгуулахаар амалсанд III далай лам Хар хорум хотын хуучин нэгэн сүмийг сэргээхийг зөвөлсний дагуу 1585 онд эртний Тахай балгасан дахь сүмийг сэргээн босгож дуусгасан нь одоогийн Эрдэнэ зуу хийдийн Гол зуу сүм гэжээ.
2008/05/18 - 15:26
Чойжин ламын сүм
Өөрийн дүү Лувсанхайдавт (олноо Чойжин лам хэмээн шүтэгдэж алдаршсан) зориулан VIII Богд Жавзандамба хоёр удаа сүм бариулсан бөгөөд анхных нь 1899-1901 онд Зүүн Хүрээнд баригдсан боловч 1903 онд шатжээ.
1904-1908 онд хааны ордны уран барилгач Омбогын зураг төсөл, удирдлагаар Чойжин ламын хоёр дахь сүм, орд лаврин, гэр тугдамын цогцолборыг Нийслэл хүрээний төв хэсэгт шинээр бариулжээ. Энэхүү сүмийн барилгын мод, чулуу, төмрийн ажил болон дотоод чимэглэлийн ажилд нийт 88779 лан буюу 1821,2 кг цэвэр мөнгө зарцуулжээ.
2008/05/18 - 15:21
Мэгжиджанрайсэг /Аръяабало/ бурханы сүм
Энэ сүм Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төвийн баруун талын гандан хийдийн дэнжид Гандантэгчилэн хурлын дуганы архан талд хаа холоос сүндэрлэн харагддаг. 1911 онд сэтгэл энэрлийн бэлэгдэл Мэгжиджанрайсэг /Аръяабало/ бурханд зориулсан сүм босгохыг VIII богд Жавзундамба Хутагт зарлиг буулгаж түшмэл Өлзийхутаг, Зайсан лам Чойжамц нарт 1911 оны долдугаар сарын 20-нд даалгажээ.
2008/05/18 - 15:14
Гандантэгчэнлин хийд
Их хүрээний зүүн хэсгийг Зүүн хүрээ, баруун хэсгийг Гандан буюу Гандантэгчэнлин гэж нэрлэдэг байжээ. Гандантэгчэнлин хийд /Төгс баясгалант их хүлгэн хийд/-ийн анхны сүмийг 1809 онд Далхын дэнж дээр Шар сүм нэртэйгээр байгуулсан.
2008/05/18 - 15:09
Чин ван Ханддоржийн өргөө
Монгол Улсын төрийн нэрт зүтгэлтэн, Гадаад яамны тэргүүн сайд чин ван Ханддоржийн үйл ажиллагаатай холбоотой нэгэн дурсгалт байшин Улаанбаатар хотод бий.

