Илхаадын зоосон дээрх монгол бичээс
Их Монгол улсын Илхаант улс (Персийн монгол улс буюу Хүлүгийн хаант улс ч гэгддэг) оршин тогтносон 100 гаруй жилийн хугацаанд (1256 -1357он) хаан төр барьсан 17 хааны 12 нь зоосон мөнгөө монгол бичигтэй гаргаж байсан түүхэн баримт нэгэнт тодорхой болжээ.
Монгол хүнд эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх арга зам
Монгол нутагт төр ёс үүссэн 2000 гаруй жилийн тэртээгээс монгол угсаатан газар, ус, агаарын тодорхой орон зайд оршин, Монгол хэмээх хүй элэгний харилцаа, эх орон нэгтнүүдийн нийтлэг нэгдлэгийг бий болгож иржээ. Ийм учраас Монгол эх орон хаанаас эхэлдэг вэ? хэмээх асуултанд хэн бүхэн унасан газар, амьсгалсан агаар, угаасан уснаас эхэлдэг хэмээн хариулна.
Аттилагийн алдар суу, аугаа ялалтын нууц
Төв Азиас, Монголын өндөрлөгөөс ирсэн жирийн нэгэн нүүдэлчин Хүннү аймаг хагас зуун хүрэхгүй ахар богино хугацаанд тухайн цаг үеийнхээ хамгийн хүчирхэг гүрэн болж чадсаны нууц юу вэ? Христийн тооллын V зуун хүртэл Европт төдийгүй дэлхий дахинд Ромын эзэнт гүрэн цэрэг зэвсгийнхээ чадамжаар ч, хууль эрх зүй, соёл боловсрол, шинжлэхүй ухаан, эдийн засаг гээд бүхий л салбарт хол тасархай манлайлж байв. Өөр улс орнуудад Ромыг дайтан дагуулах нь бүү хэл түүнтэй сөргөлдөх тухай төсөөлөл ч бараг байсангүй. Карфеганууд болон Парфи нар Ромтой нэг бус тулсан ч, эцэстээ нуга даруулж дуусдаг байлаа.
Баруун Монголын нүүдэл суудал
Баруун Монголын холбоо зүүнтээ Илийн хөндийгөөс баруунтаа Ховд, умрын Саяaнаас өмнийн Алтантагшийн нуруун хүртэл өргөн уудам нутагт Зуунгарын эзэнт улсаа байгуулж явлаа. Тогон, Эсэн хааны үед бүх Монголыг гартаа атгаж, нанхиадын Минг улсын хааныг олзолж, сүр хүчийг бадруулж байв. Тэр үеийн нанхиадын түүхэнд Баруун Монголын эр нь бяртай, морь нь шандастай, цэрэг нь шороон түм хэмээн дальдарч бичсэн байдаг. 1453 онд Эсэн хаан тэнгэрт хальж, Баруун Монголын холбоо хүчин доройтоход Зүүн Монголд тэдний нөлөө буурчээ.
Монголын Их Хатдын түүхийг яагаад нууцлав...?
XIII зуунд, “Нууц товчоо” бичигдсэнийхээ дараахан халдлагад өртөн, нэгэн этгээд дундаас нь хэдэн хуудсыг урж тасдан хаясан гэнэ. Чухам энэ гээдсэн хэсэгт Чингис хаан охин урагтаа соёрхол өргөн, эзэмшил газруудыг хувиарласан хэсэг байсан бололтой. Өөрөөр хэлбэл Их Монгол гүрний засаг засаглалд Чингис хааны охид, хатдын эзлэх хувь, үүрэг роль маш тодорхой туссан хэсэг байж.

