Илхаадын зоосон дээрх монгол бичээс
Их Монгол улсын Илхаант улс (Персийн монгол улс буюу Хүлүгийн хаант улс ч гэгддэг) оршин тогтносон 100 гаруй жилийн хугацаанд (1256 -1357он) хаан төр барьсан 17 хааны 12 нь зоосон мөнгөө монгол бичигтэй гаргаж байсан түүхэн баримт нэгэнт тодорхой болжээ.
Орчин үеийн мөнгөн тэмдэгт
Монголбанк 1993 онд 10 төрлийн дэвсгэрт бүхий шинэ мөнгөн тэмдэгтийг английн Томас Де Ла Ру компанид хэвлүүлэн гүйлгээнд гаргажээ.
1-ээс бусад 500 төгрөг хүртэл жижиг дэвсгэртүүд дээр 1921 оны Ардын хувьсгалын удирдагч Д.Сүхбаатарын хөргийг, 500,1000, 5000, 10000-тын дэвсгэртүүдийн нүүрэн талд эзэн богд Чингис хааны хөрөгийг, ар талд эзэн Чингис хааны үеийн "Их нүүдэл" түүхэн зураг, жижиг дэвсгэртүүд дээр адуу бэлчээрлэсэн хөдөө нутаг, дуниартсан хөндий, ногоон ой, мөнх цаст сарьдгуудтай онгон байгалийн дүр зургийг хэвлэсэн. Бүх дэвсгэртийн нүүрэн талын хүний хөргийн баруун гар талд Монголын нэгдсэн тулгар төрийн цагаан тугийг байрлуулж түүнтэй давхцуулан "Монгол улс" гэсэн үгийг эвхмэл үсгээр бичиж, зүүн гар талд нь төрийн соёмбыг байрлуулж, Чингис хааны зарлигийн пайзыг дэвсгэрт бүрийн ар, өвөр талд давхцуулан байрлуулсан байдаг.
Нэг төгрөгийн дэвсгэртийн нүүрэн талд арслангийн дүрс, ар талд төрийн соёмбыг үндсэн зураг чимэг болгон дүрсэлжээ.

