Токиод “Гэсэр” номын үзэсгэлэн худалдаа эхэлжээ
Токио хотын Тачикава дүүрэгт Эртний Гэсэр туужийн сэдвээр бүтээсэн “Гэсэр” номын үзэсгэлэн худалдаа эхэлжээ. Уг номыг Японы зохиолч Нонака Кэйко бичиж, зургийг нь манай нэрт зураач С.Төрбурам зуржээ.
Хархорумаас хааны ордон биш агуу том сүм олджээ
Хархорум хотыг өнөөгийн аргын тооллын 1220-1221 онд эзэн Чингэсийн хүсэл зоригоор суурийг нь тавьсан гэх бөлгөө. Их хааны орыг нь залгасан гутгаар хүү Өгөөдэйн үед буюу 1235 оноос энэ хотыг орчин үеийн ойлголтод ч нийцэхээр жинхэнэ "метрополитэн" болгон цогцлоон барилгажуулж эхэлсэн түүхтэй юм. Энэ л үеэс эхлэн Хархорум хотыг тойруулан хэрмээр хүрээлж, дотор нь Хааны Ордон болоод гудамж талбай бусад барилга зэргийг барьж эхэлсэн ажээ.
Миний Их Монгол Үзэл
Монгол улс ардчилсан орон болоод хорин жилийн нүүр үзлээ. Энэ хугацаанд нэгэн үеийн залуус боловсорч хүмүүжив, бас нэгэн үе үгүй болов. Монгол орон маань хүмүүнлэг нийгмийг байгуулж, цэцэглэн хөгжих бүрэн үндэс тавигдсан ч ард түмний аж амьдрал өөдлөн дэгжиж нэг л чадсангүй. Дэлхийн дэвшил, хөрш орны хөгжлийн нарны туяа туссан ч монголчууд бидэндээ төдийлөн элчээ өгсөнгүй. Яагаад бид ийм дорой буурай байдалтай байна вэ?
Орхоны хөндий бол дэлхийн түүхийг бичиглэж үлдээсэн гол эх сурвалж юм
Профессор Хюттелийн удирдсан Монгол-Германы Хархорум Экспедицийн хүрээнд археологийн судалгаа 2000 оноос эхлэн Эртний Монголын эзэнт гүрний нийслэл, Хархорум хотод төвлөрөн явагдаж байгаад 2007 оноос Орхон Экспедици болон өөрчлөгдөж Уйгурын нийслэл Хар балгас ба түүний орчмын газарт нутагт Орхоны хөндийн Хархориноос Өгийнуурын хооронд өргөн цар хүрээтэй явуулсаар иржээ.
Монголын буган чулуун хөшөөн дэх зарим дүрслэлийн утга зүйн тухай
Монгол орны өргөн уудам нутгаар аялж үзвэл хаа нэгтээ бугыг уран гоёор дүрслэн сийлсэн сүрлэг чулуун хөшөөдийг харж болно. Энэхүү бугын сийлбэрт чулуун хөшөөдийг археологийн судалгаанд “Буган чулуун хөшөө” нэрлэж дадсан билээ. Энэ дурсгалыг 19-р зууны сүүл үеэс эхлэн 20-р зууныг дамнууулан олон орны эрдэмтэн судлаачид сонирхон судалж, түүний судалгаанд түүхэн хувь нэмрээ оруулсаар ирсэн юм.

