2006/10/19 - 13:14
Монголчуудын хувцас, гоёл чимэглэл
Хүн төрөлхтний балар эрт үеийн хувцас нь ерөнхийдөө төстэй байсан гэдэг бөгөөд мал аж ахуй эрхэлж морь унадаг нүүдэлчдийн хувьд зонхилох хувцас нь өмд, цээживч байсан ба хожим энгэртэй дээл хэрэглэдэг болсон гэж судлаачид үздэг.
2006/08/14 - 18:54
Хүүхдийн хувцас
Монголчуудын хүүхдийн хувцсыг эрэгтэйнх, эмэгтэйнх, энхрий хүүхдийн өмсгөл (эрэгтэй хүүхдэд эмэгтэй дээлийн хийцтэй дээл өмсгөх) гэж ялгаж болох байна. Эрэгтэй нярай хүүхдэд захгүй, ханцуй богино цамц өмсгөдөг.
2006/08/14 - 18:22
Бөхийн өмсгөл
Бөхийн өмсгөлийг ард түмэн өөрсдөө урлаж бүтээсэн түүхэн уламжлалтай. Бөхийн өмсгөлийн дотроос хамгийн гол нь зодог, шуудаг юм. Учир нь энэ өмсгөл нь бөх барилдаж хүч тамир шалгаруулах үед уран мэх хийх, барих барьц олоход хамгийн тохиромжтой.
2006/08/13 - 14:44
Хурдан морь унах хүүхдийн хувцас
Эрийн гурван наадмын нэг хурдан морь унах хүүхэд өнгө өнгийн цамц, өмд, шовгор малгай, хөлийн өвдөг, гуя,хамгаалах туухуувч өмсдөг. Хүүхдийн өмсөх цамцны ар, өвөр, энгэрт тоонолжин хээ, мөн туухуувчны гуяны өмнө хэсэгт пүүз, ланз хээний аль нэгийг гаргаж оёдог. Хурдан морь унах 5-13 насны хүүхдийн өмсгөл нь бас баатар чадал, хурдан түргэнийг бэлэгдсэн өлзий, зоос, ланз, таван нүд, эрвээхий, хараацай, соёмбо зэрэг гоёлготой байдаг.
2006/01/11 - 21:25
Ойрад Монголчуудын Хувцас
Ойрад эмэгтэйн цэгдэг уужны хормойг тойруулан гурван хуруу өргөн эмжиж, дотор талаар нь хоёр хуруу өргөн, долоон өнгийн солонгон тасам татаж, түүний дотор талаар утсан сүлжээ гаргаж шаглан оёдог аж. Цэгдэгний ар талд цээж бие хүртэл оноотой, өвөр тал задгай. Цэгдэгний өнгө хөх бөгөөд улаан, шар хоргой тасамтай, түүний ар онооны байр нь урд хормойтойгоо ижил тасамтай байна. Ойрхон хоёр бөсөн товчтой, тэр нь хоргой эмжээрийн өргөнтэй тэнцүү урттай байдаг. Уужны хоёр суганд товчны шилбэтэй, түүнээс хар өнгийн уут уяж, доод хэсгийг нь цэнхэр, ягаан, цагаан, хүрэн, шар өнгийн эдээр тасамдаж хажуугаар нь усан долгио дүрслэх байдлаар улаан, цагаан өнгийн саа хадаж гоёоно.

