Түүхэн хүмүүс 
04/28 - 18:40

Цэнгүнжав

Цэнгүнжав нь Халхын Сайн ноён аймгийн Дундад зүүн этгээдийн адгийн хошууны засгийн хошой чин ван бөгөөд түүний эцэг Цэрэн, Түмэнхэн хөндлөн цөөхөрийн (цоохор) наймдугаар хөвгүүн Бамжуур эрх зайсан (Данжин тойн) –гийн ач юм.

2008/11/22 - 09:33

Өлзий учралаар бүрдсэн их хааны цадиг

Их хаан Чингисийнхээ байгуулсан гавьяа, баатарлаг үйлийг ярих нь байтугай нэрийг нь хэлэх хориотой байсан тухай буурал эрдэмтдийн бичсэн, ярьснаас бишгүй л сонссон.

2008/11/06 - 12:35

Төрийн дууллын эзнээ хөшөөнд мөнхлөх юмсан

Зуун зууныг дамжин “амьдрах” хүн цөөн төрдөг. Нэг насанд бүтээж үл гүйцэх оюуны асар том бүтээлээрээ цагийг эзэлсэн нэгэн их хүний мэндэлсний 100 насны ой өнөөдөр тохиож байна. Энэ бол ардын уран зохиолч, төрийн гурван удаагийн шагналт, академич Ц.Дамдинсүрэн. Тэрээр Дорнод аймгийн Матад сумын уугуул. Их талын нүүдэлчин удамтай хатагин овгийн хүн. Монголын ард түмэндээ бол Төрийн дуулал, шинэ үсгийн дүрэм зохиож, “Монголын нууц товчоо”, “Гэсэр”, “Жангар”-ыг судлан олны хүртээл болгож, утга зохиол, эрдэм шинжилгээний олон зуун үнэт өвийг үлдээсэн гавьяатай, бичгийн их хүн.

2008/02/11 - 11:56

Mонголч эрдэмтэн Лев Гумилев

Монгол цустай, Монголд элэгтэй, нэрт газар зүйч, түүхч, угсаатны зүйч, монголч эрдэмтэн бол Лев Гумилев билээ. Түүх (1961), газар зүйн шинжлэх ухааны доктор (1974), түүх-газар зүйн шинжлэх ухааны томоохон онолч эрдэмтэн тэрээр 1912 оны аравдугаар сарын 1-нд Царское Село хэмээх хотод Николай Гумилев, Анна Ахматова нарын хүү болон мэндэлжээ.
2007/08/29 - 12:46

Монголын их сэтгэгч номч лам Зава Дамдин гавж

Зава Дамдин хувраг нь их сэтгэгч төдийгүй Буддын философийн томоохон төлөөлөгч бөгөөд Буддын гүн ухааны таван үндсэн ухааныг бүрэн эзэмшсэн хүн аж. Зава гэдэг нь түүний цол хэргэм нь үндсэн гэсэн утгатай түвд гаралтай үг юм байна. Зава Дамдин төрсөн нутгийнхаа уул Дарцагтын сан тахилгыг түвд хэлээр зохиож бичжээ. Зава Дамдины эцгийн ах лам Лувсанжинба нь Цахиуртын жасын хурлын гэсгүй байв. Зава Дамдины эх нь одоогийн Сүхбаатар аймгийн Уулбаян, Баяндэлгэр сумын гаралтай байна.
Syndicate content