Хэл, бичгийн соёл 
2008/06/24 - 09:06

Хөх Түрэгийн үеийн бичиг үсгийн дурсгалт олдвор тоногдож байжээ

"Монголын нууц товчоо" хөлгөн сударт Чингэс хаан Тататунга хэмээх түшмэлтэй зөвлөж Уйгар бичгийг өөриймшүүлэн Монгол төрийн бичиг болгосон тухай өгүүлдэг. Үүнээс улбаалан гадаадын эрдэмтэд монголчуудыг XIII зуунд бичиг үсгийн соёлгүй байсан атлаа яаж тийм гүрнийг цогцлоосон юм бол гэж гайхацгаадаг байна. Тэгвэл, Монгол нутаг дээр оршин тогтнож байсан эртний нүүдэлчин улс гүрнүүд бичиг үсгийн өндөр соёлтой байсны ул мөр олон баримтаар батлагддаг.

2007/11/12 - 21:41

Монгол хэл аялгуу

Монгол угсаатан ястан хүн судлалын төрхөөрөө монголжуу (Монголоид их арьстны умард салаа, Төв Азийн хэв маягт багтахын дээр хэлний ангиллаараа Алтай овгийн хэлтэнд хамаарагдана. Монгол хэлтэн нь 6 сая орчим болох бөгөөд үүнээс 2.,6 сая нь Монгол улсад, 3,6 сая нь БНХАУ-д. 0,5 сая орчим нь ОХУ-д, 0,03 сая нь Афганистанд аж төрдөг.
2005/06/03 - 21:56

Даяаршлын эриний Монгол хэлбичиг

Засгийн газар маань мэдээллийн технологийн шинэ ололтыг монголчуудын амьдралд нэвтрүүлэх хувьсгалыг эхэлчихлээ. Цаг үеэ мэдэрч, дэлхийн хөгжлийн хурдад улс орноо мөр зэрэгцүүлэх гэсэн залуучуудын маань эрчим, тэмүүлэл энэхүү эн эхтэй нүсэр ажлаас мэдрэгдэж байна. Энэ үйлс эрин цагийн захиалга юм гэж тодруулан хэлэх хэрэгтэй.
Syndicate content