2007/10/22 - 11:58
Хутагт хувилгаадыг устгав
Ардын хувьсгалын 15 жилийн ой буюу 1936 онд Сталин Чойбалсанд нэгэн ёгт утгатай том бэлэг өгсөн байдаг. Тэр нь дөрвөн винтов, 30.000 ширхэг сум. Цаад утга нь энэ тоонд багтаад наад муусайн лам нараа устга гэсэн үүрэг даалгавар бүхий шагнал байж.
2006/08/18 - 18:39
Монгол шуудангийн түүх
Монголын морин өртөө - шуудан бол өөрийн үүсэл хөгжлийн хувьд дэлхийн шуудан холбооны түүхэнд тэргvvн байрт орох нэгэн төрөл юм. Бүр X-XI зууны Монголд шуудан холбоо байсан ажээ. 1228-1241 онд хаан ширээнд сууж байсан Чингис хааны 3-р дугаар хөвгүүн Өгөөдэй хаан эцгээсээ хойших хугацаанд бүтээсэн 4 сайн зүйлийн 1 нь морин өртөө шууданг байгуулсан явдал юм.
2006/08/18 - 10:50
Морин өртөө буюу Өгөдэй хааны “интернэт”
Цагаан хэрмээс хойшхи их уудам тал нутаг умардын нүүдэлчдийн уугуул нутаг бөлгөө. Хараа алдрам өргөн саруул тал, нүд гялбам сүрлэг цаст хайрханууд, дуулим түнэр ой шугуй нь тэрхүү нүүдэлчин овог аймгуудын эртний өлгий буюу.
2006/08/17 - 04:26
Шуудангийн маркийн тухай
Шуудангийн илгээмжийн үнэ төлөгдсөнийг нотлон мэдээлэх зориулалттай нүүрний үнэ бүхий, илгээмжинд наахад зориулагдсан цавуутай, тvvнийг урахад зориулагдсан шивээстэй зураг бүхий цаасыг шуудангийн марк гэнэ.
2006/01/10 - 22:03
Зам харилцаа үүсэн байсан эртний үе
Нийгмийн үйлдвэрлэлийн ямар нэгэн арга хэлбэр бүрэлдэн тогтож, үйлдвэрлэхүй хүч, үйлдвэрлэлийн харилцааны аль ч хэлбэр ноёрхож байсан үед хүмүүсийн нэвтрэлцэх зам харилцааны асуудал өргөн дэлгэр, учир утгатай бөгөөд олон мянган жилийн түүхтэй байсан нь тодорхой. Харин нийгмийн үйлдвэрлэхүй хүч, үйлдвэрлэлийн харьцаа боловсорч сайжрах тусам зам-харилцааны асуудал зохих хэмжээгээр боловсорсоор ирсэн түүхтэй. Манай орны хувьд түүхийн баримт археолегичдын нээлтэд тодорхойлсноор Өгөөдэй хааны зарлигаар 1230-аад оны үеэс морин өртөөний алба байгуулан гадаад дотоод харилцаа өргөжсөн нөхцөлд зам харилцаа нэлээд хөгжиж ирсэн байна. Өгөөдэй хаан 1232, 1233 онуудад өртөөний явдлыг эмх журамтай болгоход чиглүүлэн нэмэгдэл зарлиг гаргасан байна. Жишээ нь: Өртөөний суурь бүрт 29 улаач, өдий төдий агт морь, хүнсний хонь, саалийн гүү, хөллөх үхэр тэрэг байх ёстой гэж тус тус заан тогтоож байжээ.

