Эрдэнэ баавай, эрдэмтэн Пэрлээгийн тоонот нутаг
Хэнтий аймгийн Биндэр сум гэхээр нэрт зохиолч Батын Нямаагийн "Араараа модтой Биндэрьяа" роман юуны түрүүнд санагддаг. Биндэр сумын нэгдлийг байгуулж тэндээ 14 жил даргаар нь ажилласан болохоор түүнийг "Биндэр"-ийн хэмээн овоглодог ч Б.Нямаа зохиолч зэргэлдээх Батширээт сумын уугуул хүн юм билээ.
Арцын Улаан хад
Самсаа сэтлэм шуугих хөхүүртэй айрагнаас гурван хулыг тогтоосондоо хацар хайрах хөндийн жаврыг үл ажирна. Уулын ар өвөр бэл, хад сархиаг, жалга дов толгодоор ирийн нэг тархсан адуугаа бөөгнүүлж, тосон угтах он жилүүдийнхээ таамагт хөшгийг яран салхи савираар нь санааширч, гэгээ гэрэлд нь умбан, тэмүүлэмтгий сэтгэлээр аливаад эргэлзэн тээнэгэлзэн, хөөрөн догдлон явсан минь арваад жилийн тэртээд сэн.
Алтан дуулгат Арц Богд уул мину
Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт орших Арц богд уул нь Бага богд уулын зүүн хоолойгоор зааглагдаж, баруун үзүүр нь Бага богд уултай 20 гаруй км газраар зөрсөн байдаг. Уулсын ар тал нь эгц, нэлээд хадархаг говийн шинж төрхтэй.
Улаан ямаагаараа алдартай унаган нутаг Баяндэлгэр минь
Сургуулийн дотуур байранд хоносон анхны шөнө гэрээ санаад орондоо битүүхэн мэгшин уйлж байж билээ. Биднийг өглөө босгоод гүйлгэнэ, оройн тоо, зугаалга хийлгэнэ. Одоо бодох нь ээ цэргийн диктатураар л хүмүүжүүлдэг байж.

