Монгол дахь эртний хотууд 
Монголчууд хот, суурин аль эрт үеэс байгуулж байсан гэдгийг тус улсын газар нутаг дээр байгаа эртний хотуудын эвдэрхий балгас, тэдгээрийн тухай домог, судар шаштирын мэдээ сэлт баталж байна. Үүнийг Хүннү (манай эриний өмнөх III-I зуун), Сяньби, Жужан (I-V зуун), Түрэг (VI-VIII зуун), Уигур (VIII-IX зуун), Кидан (X-XII зуун) монголын үеийн хот балгасыг малтан шинжилсэн материал бас нотолж байна.

Археологийн шинжилгээний тайлан дээр тулгуурласан эрдэм шинжилгээний зохиолууд, эртний хотуудыг судлахад их тулгуур болж байна. Хотуудыг цэргийн, засаг захиргааны, худалдааны, шашны төв гэж ангилдаг.

Монголын эртний хот хэрмээр хүрээлэгдэж хэд хэдэн хорооллоор бүрдэж байсан бөгөөд зарим нь ч хэрэмгүй байжээ.
2006/08/18 - 17:24

Хархорум хотын түүх

Хархорум хотыг 1220 онд Чингис хаан үндэслэжээ. Харин тэнд хот суурин анх байгуулагдсан нь YIII зууны (Уйгур улс) үед холбогддог. Чингис хааны үед Хархорум нь цэрэг зэвсгийн агуулах суурин шинжтэй байжээ. 1232 онд Хархорумын гол хэрмийг байгуулжээ. 1235 онд хаант төрийн сүр хүч, хөгжил цэцэглэлтийн илэрхийлэл болгон Түмэн Амгалант ордныг байгуулснаар Хархорум хот улам ч өнгө жавхаатай болжээ.
2006/01/10 - 19:48

Хүннүгийн үеийн хотууд

Хүннүгийн хаад (Шаныо) бариулсан хотоо “Луут хот”, “Луут сүм” “Луут зогсоол” гэж нэрлэж байжээ. Ийм хотуудын нэг үлдэгдэл одоогийн Архангай аймгийн нутагт Сэлэнгэ мөрний хойт эрэг дээр байна. Хааны өргөөнөөс гадна бэхлэлттэй худалдааны төв, орон сууц, цэргийн байрлал байсан юм.
Манай эриний өмнөх 89 дүгээр онд Хүннү нарын зарим хэсэг нь гар урлал, газар тариаланг эрхлэн суурьшин амьдарч байжээ. Үр тариа хадгалах хоёр давхар модон агуулах болон мөн гол мөрөн дээгүүр гүүр барьдаг байжээ.
Хүннү нар модон барилгаас гадна шавраар элдэв сав суулга, амьтдын яс сийлж, зорж юм хийдэг байв. Тэд худаг ухаж, сүм дуган барьж, хот байгуулж чаддаг байсан.

2006/01/10 - 19:38

Сяньби Жужаны үеийн хотууд

Монгол орны янз бүрийн нутгаас Сяньби, Жужан олохнууд шивэй, сей-янто, баягу, алтай, орхоны түрэг овгуудын хот, гар урчуул, тариаланчдын суурин олдсон байна. Эдгээр хотуудад хамаарах булшийг ухаж үзэхэд дээр дурдсан аймаг угсаатан нүүдэлчин, суурин хоёр янзын амьдралтай байсныг гэрчилнэ.
2006/01/10 - 19:35

Түрэгийн үеийн хотууд

Түрэгийн үед голчлон газар тариалан, гар урлалын бүтээгдэхүүнээр татвар хураалгадаг олзлогсодын суурингууд байжээ.
Хөх хотын түрүүнд Хар-Элс гэдэг түрэгийн анхны суурин бий болсон байна. Монголын зохиолч Галдан "Эрдэнийн эрих" гэдэг номдоо "XVI зууны хоёрдугаар хагаст Алтан хаан (Хөх хот гэж хожим нэрлэх болсон) хотыг бариулсан юм" гэжээ. Бодоход тэр хотыг Монголын хаан, Түрэгийн үеийн хотын балгас дээр бариулсан баймаар.
Түрэг хаад барилга бариулж, өөрсдөдөө хөшөө босгуулж байсныг "Өөртөө болоод өөрийн дотнын баатруудад Ишбар хаан, Мянган булгийн хөндийд хот бариулсан юм" гэснээр нотолж болно.
2006/01/10 - 19:33

Уйгурын үеийн хотууд

Уйгурын хаант улсын нийслэл болох Хар балгасыг Хан Пэнло 715 оны хавьцаа (Кара-балгаци) үндэслэжээ. Дараа нь 840 онд Енсейн Киргизүүд довтолж түүнийг устгасан байна. Эрдэнэ зуугаас хойш 25 км орших. тэр суурийг археологичид 1890, 1933-34, 1949 онуудад малтсан ба баруун урд өнцөгт нь харуулын цамхаг бүхий 12 м өндөр хэрэм олжээ.
Syndicate content