Түүхийн дурсгалт газрууд 
2008/11/10 - 11:23

Арцын Улаан хад

Самсаа сэтлэм шуугих хөхүүртэй айрагнаас гурван хулыг тогтоосондоо хацар хайрах хөндийн жаврыг үл ажирна. Уулын ар өвөр бэл, хад сархиаг, жалга дов толгодоор ирийн нэг тархсан адуугаа бөөгнүүлж, тосон угтах он жилүүдийнхээ таамагт хөшгийг яран салхи савираар нь санааширч, гэгээ гэрэлд нь умбан, тэмүүлэмтгий сэтгэлээр аливаад эргэлзэн тээнэгэлзэн, хөөрөн догдлон явсан минь арваад жилийн тэртээд сэн.

2008/05/18 - 15:24

Аваргын балгас

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт, Аварга Тосонгийн рашаан сувиллаас урагш, Аваргын голын хойд хөвөөнд, Рашаан дэрсний ухаа хэмээх толгодын дээр эртний нэгэн хотын үлдэгдэл бий. Судлан үзэхэд хотын барилгуудын гадуур нь хүрээлсэн ерөнхий хэрэм байхгүй, нийтдээ 4,5 ам км талбай эзэлнэ. Хотын үлдэгдэл нь нийтдээ дөрвөн хэсгээс бүрэлдэх бөгөөд эдгээр нь гар урлал, тариалангийн хороолол, шүтээний сүм, тусгай хана хэрмүүд болон орд харшийн барилга юм.
2008/05/18 - 15:19

Цогтын цагаан байшингийн үлдэгдэл, гэрэлт хөшөө

Халхын Цогтхун тайжийн үед байгуулсан энэхүү барилгын туйр одоогийн Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт байдаг бөгөөд түүний дэргэд босгосон монгол, төвд бичигтэй хөөшөө чулуунаа "Туул мөрний тансаг талын өрнө зүгт, Халдудын зүрхэн нэрт уулын өмнөд эгшнөрчүүд төмөр үхэр /1601/ жилийн хөхөө сарын 15-наас үүсч, сэтгэшгүй чандмань сүмээс эхлэн зургаан сүмийг арван долоон жил болоод гал могой /1617/ жилийн зуны эхэн хөхөө сараа дуусав" гэсэн бичээс бий.

2008/05/18 - 12:50

Чин толгойн балгас

Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт нутгийнхан "Чин толгой" гэдэг эртний хотын энэхүү туйр бий. Энд эртний гэрэлт хөшөөний суурь хоёр том чулуун мэлхий бий бөгөөд олдсон зарим дээврийн ваар нь кидан бичигтэй байжээ.
2008/05/18 - 12:44

Цантын эртний хотын туйр

Дархан уул аймгийн Орхон сумын нутаг, сумын төвөөс урагш 2-3 км зайтай Орхон голым зүүн биед, дорно эртний нэгэн хотын туйр орших бөгөөд газрын нь нэрээр Цантын туйр гэдэг.
Syndicate content