Дипломат ёс 
2006/10/28 - 23:49

Элчин харилцаа

Монголчууд эрт үеэс тогтсон элчин харилцааны өв уламжлалтай байсан бөгөөд түүнийгээ төрийн гадаад бодлогодоо ашиглан хөгжүүлж арга барил, хэлбэрийг нь улам боловсронгуй болгож байв. Монголд нэгдсэн төр улс тогтсон тэр үеэс Монгол улсын гадаад харилцаа өргөжиж, Дорно ба Өрнө дахины олон улс оронтой улс төр, эдийн засаг, соёл, шашны нэлээд өргөн харилцаа барьж эхэлсэн юм. Тиймээс Монгол улстай айл зэргэлдээ буюу эртнээс эдийн засаг соёлын харилцаатай байсан улс орнууд Монголын тухай үнэн зөв бөгөөд өөртөө хэрэгтэй мэдээг олж авахыг эрмэлзэж байлаа.
2006/10/26 - 09:40

Дипломат горим

Дорно ба Өрнө дахины олон улс лугаа улс төр, эдийн засаг, соёл, шашны өргөн дэлгэр харилцаа барьж агсан Монгол улс нь өөрийн өвөрмөц шинжтэй тусгай боловсруулсан дипломат горимтой байжээ. Энэ тухай Монголын түүхийн гурван ботид “Монголын хаадад гадны элч төлөөлөгчид их олноор хүрэлцэн ирж байсан учир элч нарыг хүлээн авах өвөрмөц ёс журам Монголын хаадын өргөөний дотор мөн бий болж байжээ” хэмээн бичсэн байна. Дээр өгүүлсэн горим нь дипломат харилцлага ба ёслолын журамлалаас бүрдэж байв.
2006/10/23 - 16:03

Дипломат үйл

Дундад зууны үеийн Монголчуудын дипломатын гол арга ажиллагаа нь харь орнуудын хоорондын зөрчил тэмцлийг дэвэргэн ашиглаж нэгийг нь нөгөөгийн эсрэг турхирах, эсвэл нэгэнтэй нь найрамдан хамсаж, нөгөөг нь цохих, харь орнуудын эвсэл холбооны аюулыг өөрөөс зайлуулах явдалд оршиж байв. Энэхүү арга ажиллагаа нь Алтан улс, Киргис, Уйгур, Хар Хятан, Хорезм, Тангад зэрэг улсуудыг байлдан дагуулахад зохих үр дүнгээ өгчээ.
2006/10/22 - 18:26

Гэрээ хэлэлцээр байгуулах журам

ХII-ХIV зууны үеийн Монголчуудын гадаад харилцааны үйл ажиллагаанд гэрээ хэлэлцээр байгуулах явдал томоохон сурийг эзэлж байсан байна. Тэд гэрээ хэлэлцээрийг байгуулах ба хөтлөж тэмдэглэхдээ тухайн үеийн олон улсын харилцаанд нийтээр баримталж байсан зарчим, ёс журам, заншлыг дагаж мөрдөж байсан нь улс хоорондын харилцааны хэм хэмжээ, заншлыг тэр бүр зөрчиж үл болохыг тодорхой хэмжээгээр ойлгон анхаарч байсных юм.
2006/10/20 - 19:16

Гадаад худалдааны бодлого

Италийн худалдаачид Хаанбалгаст нэвтрэн ирэх болсон үеэс эхлэн Монголчууд далайн боомтуудаа хяналтдаа авч сайжруулан засаж янзалжээ. Тиймээс италийн Флоренцийн эзэн захирагч Медичийн үед зохиосон худалдааны лавлахад Монгол гүрэнд худалдааны зам өдөр шөнөгүй амар тайван байдаг гэж бичсэн бөлгөө.
Syndicate content