Олимп, дэлхийн аварга, хөдөлмөрийн баатар боксчдын багш
Монголын боксчид дэлхийн дэвжээнд амжилт, ялалтын цахиур хагалах болсон энэ жилүүдэд манай улсад хөгжиж байгаа спортын төрлүүдээс тэргүүн эгнээнд явж улсынхаа хамгийн шилдэг спортын төрөл болоод байгааг өнөөдөр монгол хүн бүхэн хүлээн зөвшөөрч байна. Хамгийн сүүлд Итали улсад болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн/ДАШТ/-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж багаар дэлхийн шилдэг боксчидтой таван улсын нэгээр тодорсон гайхамшигтай амжилт үзүүлээд байгаа билээ.
Д.Банди: Шилдгийн шилдэг дасгалжуулагчаар тодорно гэдэгт бүрэн итгэлтэй байсан
Боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, ардын багш Д.Бандитай утсаар холбогдлоо. Монголын үндэсний олимпийн хорооноос оны шилдэг тамирчин, дасгалжуулагч, спортын холбоодыг тодруулдаг "Бөртэ чоно" наадам саяхан болж өнгөрсөн.
Кличко аваргын бүсээ хамгааллаа
ХБНГУ-ын Мэннхайм хотноо мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аваргын нэгэн тулаан боллоо. Олон улсын боксын холбоо(IBF)-ны аваргын бүсээ хамгаалж Украины алдарт боксчин Владимир Кличко, АНУ-ын боксчин "хад, чулуу" хочтой Хасим Рахмантай тулалдсан юм.
У.Мөнх-Эрдэнэ алтан медалийн төлөө
Манай хойд хөрш ОХУ-ын нийслэл Москва хотноо олон улсын сонирхогчын боксын холбоо (AIBA)-ны дэлхийн цомын тэмцээн үргэлжилсээр байна. Анх удаагаа зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнд манай улсаас хоёр тамирчинаа илгээсэн юм. 48 кг-ын жинд олимпийн мөнгөн медальт, МУГТ П.Сэрдамба өрсөлдсөн бөгөөд харамсалтай нь эхний тойрогтоо Казахстаны тамирчин Биржан Жакиповт 5:13-ын харьцаатай ялагдаж, өрсөлдөгч нь дараагийн тойрогтоо ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ.
"Том ах" хочтой олимпийн аваргын ангийнхан
Одоогоос таван жилийн өмнө сурагчийн ширээнд тохой нийлүүлэн суухдаа нэлээдгүй дүрсгүйтэж явсан ангийнхан тэр үеийн дурсамжаа сөхлөө. Нэг л "Том ах"-тай энэ анги нийслэлийн 79 дүгээр сургуулийн 10 "В" ангийг 2003 онд дүүргэсэн нь олимпийн аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууганы хамт олон юм.

