Баабар 
2009/11/04 - 10:22

Ерөнхий сайд нар

Төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн нараа дугаарлан тоолдог жаяг өнөөгийн дэлхийд ихэд дэлгэрчээ. Энэ моод магадгүй АНУ-аас гарсан байж ч болох. Тэд одоо 44 ерөнхийлөгч яс тоолоод явж байгаа. Америкчуудын хувьд энэ бол бололцоотой, учир нь нэн залуу үндэстэн. Тэгвэл түүхийн янз бүрийн нугачаагаар даван туулсан олон мянган жилийн түүхтэй Хятад, Энэтхэг ийм яс тоо гаргах боломжгүй. Харин ганцхан хааны удам династиар явсан япончууд төрийн тэргүүн – Эзэн хаанаа хэд дэх гэдгийг тодорхой хэлж чаддаг гэнэ.

2009/09/29 - 18:14

Төрмөл ба олдмол

Дарангуйлагч гэхээр хүн хүнд янз бүрийн дүр төрх буудаг бололтой. Зарим нь хатуу шаардлагатай даргаа ингэж үнэлдэг бол, үнэхээр хүний гарт орж нүднээс гарчихсан нэг нь хувь заяаг нь атгагчийгаа ингэж нэрлэхээс дургүйцдэг. Дарангуйлагч нь улс төрийн утгатай боловч шилжсэн утгаар гэр бүл, хамт олныг захирагч дээр ч хэлдэг.

2009/09/22 - 07:57

Гэм зэм

Тайваний тэргүүн хатагтай асанд 10 жилийн ял өгчихжээ. Яахнав дээ хөөрхий, тэргэнцэр дээр явдаг тахир татуу эмгэнийг! Түүний нөхөр, ерөнхийлөгч асан Чэнь Шибүн одоо шоронд байгаа, удахгүй шүүх ажиллагаа нь эхлэнэ. Прокурор түүнд бүх насаар нь хорих ял төлөвлөчхөөд байгаа. Чэнь Шибүн нь 8 жил энэ арлын ерөнхийлөгчийн албыг гүйцэтгэхдээ улс орныхоо улс төрийн амьдралыг үндсээр нь өөрчилсан хүн.

2009/09/15 - 08:41

Татвар төлөгч бидний биесээ хөө...

Мэдээж Робинзон Крузогоос бусад нь бүгд татвар төлдөг. Монголд ч ялгаагүй. Гудамжны архичин ч ямар нэг хэмжээгээр нийгмийн солилцоонд ордог учир хэр хэмжээндээ татвар төлж л байгаа. Өөрөө май гэж өгөөгүй ч гэсэн авч буй бараа үйлчилгээгээрээ дамжуулан татварт баригдана. Америкт тухайн үедээ жилдээ 5 долларын татвар (тэр үедээ овоо мөнгө байж) төлөөгүй иргэн сонгуульд санал өгөх эрхгүй байж. 200 жилийн өмнө шүү дээ. Одоо сонсоход хачин л даа, гэхдээ цаад санаа нь их шудрага. Нийгмийн хуримтлалд юу ч өгөөгүй байж ямар нүүрээрээ нийгмээс үйлчилгээ авч, нийгмийн зохицуулалтын хэрэгт хошуу дүрэх гээд байгаа юм гэсэн л санаа.

2009/09/08 - 08:41

Атомын зэвсгийн өрсөлдөөн

Дэлхийн II дайн эхэлсний 70 жилийн ой болж байна. Олон арван сая хүний амийг авч одсон энэ дайн шиг өртөгтэй, зэрлэг, харгислалыг хүн төрлөхтөн урьд хожид мэдэхгүй билээ. Дайн дөнгөж дууссаны маргаашаас дараагийн дэлхийн дайнд Сталин шургуу бэлдэж байжээ. Гэвч үүнийг түүний гэнэтийн үхэл зогсоосон юм. Энэ тухай Эдвард Радзинскийн “Сталин” баримтат бүтээлээс уншигч танаа сонирхуулж байна.

Syndicate content