2009/03/12 - 13:32
Цэргээ гаргахад хугацаа хэрэгтэй
Энэ оны есдүгээр сарын сүүлээр Иракаас 12 мянган цэргээ гаргах төлөвлөгөөний дараа тус улсаас дахин цэрэг гаргах ажиллагаа ойрын хугацаанд болохгүй болов уу гэж бодож байна гэж АНУ-ын зэвсэгт хүчний дэслэгч генерал, Ирак дахь Америкийн цэргийн командлагчийн орлогч Лойд Остин мэдэгджээ.
2008/12/17 - 09:27
Ж.Буш руу шидсэн гутал арван саяар үнэлэгдэв
АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Бушийн энэ сарын 14-нд Иракт хийсэн гэнэтийн айлчлал нь нэлээд шуугиан дэгдээсэн билээ. Түүнийг тус улсын Ерөнхий сайд Нури аль Маликигийн хамт хэвлэлийн бага хуралд оролцож байх үед нь нэгэн сэтгүүлч түүн рүү гутлаа тайлж шиджээ.
2008/05/07 - 20:09
Америкийн 3.5 мянган цэрэг Иракаас гарна
Өчигдөр Багдад хотод АНУ-ын армийн бригадын генерал Дэн Аллины хэлснээр, Иракаас гарах гэж байгаа цэргүүд нь суннитын дайчдын эсрэг тэмцэх зорилгоор өнгөрсөн оны зун энэ оронд нэмж оруулсан таван бригадын нэгэнд алба хааж байгаа ажээ. Эдгээр бригадын бие бүрэлдэхүүний нийт тоо 30 мянга юм.
2008/05/06 - 17:13
Ирак цэргүүдийг хэрцгийгээр хөнөөжээ
Өчигдөр Багдадаас хойш орших Иракийн хүчирхийлэл газар авсан Дияла мужийн хяналтын цэгт 10 ирак цэргийг хэрцгийгээр хөнөөсөн этгээдүүд "Аль-Каида" байгууллагын босогчид байсан гэж АНУ-ын зэвсэгт хүчин үзэж байна.
2008/05/06 - 16:39
Иракт Диснейлэнд байгуулна
Америкийн саятан эр Иракийн нийслэл Багдад хотод амьтны хүрээлэн болон Диснейлэндтэй ижил зугаа цэнгэлийн хүрээлэн байгуулахаар төлөвлөж байгаа тухай Сирийн өдөр тутмын сонинд мэдээлжээ.

