Британийн аюулаас хамгаалах албаны түүхээс
Кембрижийн их сургуулийн профессор Кристофер Эндрюгийн бичсэн Британийн аюулаас хамгаалах МИ-5 албаны өнөөдрийн байдлаар эхнийх бөгөөд цорын ганц албан ёсны түүхэнд анх удаа ил болсон хоёр мянга гаруй материал, түүний дотор Их Британид ажиллаж байсан зөвлөлтийн тагнуулчдын урьд нийтлэгдээгүй гэрэл зураг оржээ.
Шинэ гэрээний асуудал хэлэлцэнэ
Орос, АНУ-ын Гадаад бодлогын байгууллагын тэргүүн Сергей Лавров, Хиллари Клинтон нар аравдугаар сарын 13-нд Москвад уулзаж, стратегийн давшилтын зэвсэглэлийн тухай гэрээний оронд байгуулах шинэ гэрээний асуудлаар хийсэн хэлэлцээний дүнг ярилцах юм.
Грекийн сөрөг хүчин сонгуульд ялжээ
Ням гарагт болсон Грекийн парламентын сонгуульд Жорж Папандреоугийн тэргүүлсэн Грекийн социалист хөдөлгөөн /ГСХ/ ялжээ.
Ангела Меркелийн нам яллаа
«Та нар ч, би ч азтай байна. Бид сонгуульд тавьсан зорилгодоо хүрлээ, ХАХ/ХНХ болон ЧАН-аас бүрдсэн шинэ эвсэл тогтвортой засгийн газар байгуулж чадна» гэж Меркель Берлин дэх намынхаа төв байранд мэдэгдэхэд цугларагсад уухайлан баяр хүргэв.
Киев еврэйн дурсгалт газарт зочид буудал барихыг хориглов
Еврейчүүдийн дурсгал бүхий Баби Яар хэмээх газарт зочид буудал барих төсөлд Украины нийслэл хотын захирагч Леонид Черновецки хориг тавьсан талаар Украины хэвлэл мэдээлэв.

