Ази 
2009/10/07 - 15:52

Талибууд нэлээд боломжтой болоод байна

АНУ болон түүний холбооотнууд одоо Афганистан руу олон цэрэг явуулах чадваргүй байгаагийн улмаас “Талибан” хэмээх радикал хөдөлгөөн нэлээд боломжтой болоод байна гэж Пентагоны толгойлогч Роберт Гейтс мэдэгдлээ. 

2009/10/07 - 12:03

Афганистанд саналын хуудас дахин тоолж эхлэв

Афганистаны Ерөнхийлөгч сонгуулийн маргаантай гэх саналын хайрцгуудын хуудсыг дахин тоолж эхэллээ гэж тус улсын сонгуулын хороо болон сонгуультай холбоотой санал гомдол хүлээн авах хорооны хамтран зохион байгуулсан хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.

2009/10/07 - 11:48

БНАСАУ зургаан талын хэлэлцээнд эргэж орох уу?

 БНАСАУ зургаан талын хэлэлцээнд эргэж орж, эцсийн бүлэгт цөмийн хөтөлбөрөөсөө татгалзвал АНУ Умард Солонгостой хоёр талын хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж Франс Пресс агентлаг АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Иан Келлийн ярианаас иш татаж мэдээллээ.

2009/10/06 - 12:27

Вэнь Зябао, Ким Чен Ир нар уулзав

«Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах нь удирдагч асан Ким Ир Сений хүсэл. БНАСАУ энэ хүслээс  хэзээ ч татгалзаж байгаагүй бөгөөд олон улсын харилцан яриагаар энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэхийг хүсдэг. Энэ асуудлаар Хятад улстай санал бодлоо солилцон хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ» гэж БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир мэдэгдсэн байна.

2009/10/05 - 13:40

Хятадын Ерөнхий сайд БНАСАУ-д айлчилж байна

Өчигдөр БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир тус улсад албан ёсны айлчлал хийхээр ирсэн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаог нисэх буудалд угтаж авлаа. Ким Чен Ир Хятадын Ерөнхий сайдыг биечлэн угтаж, нисэх буудлаас Пхеньян хот хүртэл умард солонгосчууд гоёлын хувцсаа өмсөж, хоёр улсын далбааг барин халуун дотноор угтсан нь БНАСАУ-ын удирдлага энэ айлчлалд их ач холбогдол өгч байгаагийн илрэл байв.

Syndicate content