Афганистан 
2009/10/07 - 15:52

Талибууд нэлээд боломжтой болоод байна

АНУ болон түүний холбооотнууд одоо Афганистан руу олон цэрэг явуулах чадваргүй байгаагийн улмаас “Талибан” хэмээх радикал хөдөлгөөн нэлээд боломжтой болоод байна гэж Пентагоны толгойлогч Роберт Гейтс мэдэгдлээ. 

2009/10/07 - 12:03

Афганистанд саналын хуудас дахин тоолж эхлэв

Афганистаны Ерөнхийлөгч сонгуулийн маргаантай гэх саналын хайрцгуудын хуудсыг дахин тоолж эхэллээ гэж тус улсын сонгуулын хороо болон сонгуультай холбоотой санал гомдол хүлээн авах хорооны хамтран зохион байгуулсан хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.

2009/09/29 - 19:04

Афганистанаас цэргээ гаргах хугацааг товлох эрт байна

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Афганистан дахь цэргийн тоог нэмэгдүүлэх талаар бодож байгаа энэ үед тус улсаас америк цэргүүдийг гаргах хугацааг товлох нь хэтэрхий эрт байна гэж Пентагоны удирдлагууд мэдэгджээ.

2008/07/20 - 09:21

НАТО хариу цохилтыг өгсөөр байна

Энэ сарын 16-нд болсон тулалдааны үеэр Афганистанд байрлаж байгаа НАТО-гийн хүчний ангиуд тус улсын өмнөд муж Пактикад 150 дайчдыг устгасан байна. Мужийн захирагчийн ярьснаар эхлээд 300-гаад дайчин Афганистаны Пакистантай хиллэх талаас орж ирэн орон нутгийн цагдаагийн хэсэг рүү анхлан гал нээжээ.
2008/07/02 - 10:06

Афганистанд амь үрэгдсэн гадаад цэргийн тоо өсчээ

2008 оны зургадугаар сард Афганистанд амь үрэгдсэн гадаадын цэргийн тоо дээд амжилт тогтоосон байна. Энэ тухай "Аssociated Press" агентлаг мэдээлэхдээ тус улсад зуны эхэн сард доод тал нь гадаадын 45 цэрэг нас барсны 27 нь америк, 13 нь их британичууд байжээ.
Syndicate content