Гадаад Мэдээ 
07/09 - 14:00

Израилийн Ерөнхий сайд НҮБ-ын тэргүүнтэй уулзав

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн АНУ-д айлчилж буй Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай уулзан Ойрхи Дорнодын энх тайвны явц болон Газын зурвасын асуудлаар санал бодлоо солилцжээ.

07/09 - 13:00

Өмнөд Солонгосыг шүүмжилжээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Мён Баг саяхан Канадад хийсэн айлчлалын үеэр АНУ, Япон зэрэг орны төрийн тэргүүн нартай уулзан Чхонаны хэргээр хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлжээ.

07/05 - 13:00

Израиль Туркээс уучлалт гуйхгүй

«Израиль улсын цэргүүд тэднийг дур зоргоороо шүүх гэсэн олон хүнээс өөрсдийгөө зайлшгүй хамгаалах шаардлагатай байсан учир үүний төлөө уучлалт гуйх боломжгүй» гэж Нетаньяху хэлээд нөхөн төлбөр төлөх шаардлагыг биелүүлэхээс татгалзжээ.

04/28 - 18:29

Ярослав Качиньски сонгуульд өрсөлдөнө

Энэ сарын 10-нд нисэх онгоцны ослоор амь үрэгдсэн, Польшийн төрийн тэргүүн агсан Лех Качиньскигийн ихэр Ярослав Качиньскиг “Хууль ба Шударга ёс” намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлжээ.

03/27 - 19:40

Хятадад баруун өмнөд мужуудад өлсгөлөнгийн шинэ аюул нүүрлэв

Ундны усны хомсдолд орсон Хятадын баруун өмнөд мужуудад өлсгөлөн дахин нүүрлэсэн тухай “Чайна Дейли” сонин мэдээлэв. Гуйжоу мужийн гурван сая гаруй, Гуанси-Жуанси өөртөө засах оронд 2,2 гаруй сая хүн өлсөж байна.

Syndicate content