Эдийн Засаг 
07/07 - 12:54

Монголын эдийн засгийг нохойн аргаар багалзуурддаг ажлаа боль, ноён Л.Пүрэвдорж оо

Хоёр жилийн өмнө Монголын эдийн засаг хямарч банк санхүүгийн салбар хүнд байдалд орсон. Тэр үед Засгийн газар, УИХ-ын гишүүд цоожтой хаалганы цаана хуралдаж иргэдийн хадгаламжид төрөөс баталгаа гаргаж хуульчилсан. Гэвч хуулийн цоорхой эрсдэл дагуулж байгаа учраас нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газар төсөл санаачилж парламентад оруулсан юм. Эдийн засгийн байнгын хороо өчигдөр хуралдаж Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ.

04/28 - 20:08

160 сая бол долларынх биш шилжих рублийн өр

Монгол Улсын Засгийн газраас “Монголросцветмет” нэгдэлд 1970-аад оноос хойш үйл ажиллагаа явуулах хугацаанд нь буюу 30 гаруй жил татварын хөнгөлөлт үзүүлж байсан юм. Тэрхүү татварын хөнгөлөлт нь ОХУ-аас дүрмийн санд авсан зээлээс давсан байвал тэглэнэ гэж ярьж тохирч байсан юм билээ.

04/15 - 20:12

Экспорт, импорт сэргэж байна

Сүүлийн үеийн мэдээгээр зэсийн үнэ болон худалдааны гол түнш болох Хятад улсын эрэлт өссөнөөс үүдэн экспорт дорвитой сэргэж байгааг Дэлхийн банкнаас гаргасан Монгол Улсын эдийн засгийн хоёрдугаар сарын тоймд тэмдэглэв.

03/27 - 18:41

Оюутолгойн гэрээний "хувь заяа" хаашаа эргэх вэ?

Өнөөдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд хэсэг УИХ-ын гишүүн дараах бичгийг хүргүүлсэн байна. Энэ нь өчигдөр батлагдсан Оюутолгойн ТЭЗҮ мөн тус ордын Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээний зарим заалтыг хууль бус болсон талаар дурьджээ.

2009/10/19 - 11:07

Мөнгөний бодлогод мөрөөдлөөр хандаж болохгүйг харууллаа

Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөс арилжааны гурван ч банкинд мөнгө байршуулсан. Ингэснээр төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг нь нэмэгдүүлж байгаа юм байна. Гэхдээ энэ удаа Монголбанк өмнөх алдаагаа давтахгүйн тулд хатуухан хяналт тавих болж. Эндээс харахад Монголбанкнаас явуулж байгаа мөнгөний хатуухан бодлогын үр дүнд өнөөдөр хямралд сөгдчилгүй явж байгаа бололтой юм.

Syndicate content