Хөдөө орон нутагт 
2009/10/06 - 14:45

Ургац хураалт урагштай байна

Хэнтий аймаг энэ жил 7660 га талбайд тариалалт хийсэн. Одоогийн байдлаар 3000 гаруй га талбайн таван мянган гаруй тонн улаанбуудайн ургацаа хураагаад байна. Энэ жилийн хувьд га-гаас дунджаар 15 гаруй центнерийн ургац хурааж байгаа аж.

2009/10/05 - 16:54

Дал гаруй сая төгрөгийн номоор фондоо баяжуулжээ

“Япон Улсын буцалтгүй тусламжийн хүрээнд БСШУЯ-наас хэрэгжүүлж буй аймаг, сум, ЕБС-ийн номын сангийн фонд баяжуулах төсөл”-ийн нээлт Өндөрхаан хотод боллоо.

2009/10/05 - 16:40

Зээл олголт 70 хувиас давжээ

Монгол Улсын Засгийн Газар 2009 оныг үйлдвэржүүлэлтийг дэмжих жил болгосонтой холбогдуулан аймаг бүрт хөрөнгө хуваарилж жижиг, дунд үйлдвэрийн сангаас бизнес эрхлэгчдийн төслийг шалгаруулж арилжааны банкаар дамжуулан санхүүжүүлж байгаа билээ. Хэнтий аймгийн хувьд, өнөөдрийн байдлаар 40 орчим төсөлд 573.1 сая төгрөгийн зээл олгоод байгаа бөгөөд энэ нь “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан”-д төвлөрүүлсэн 773 сая төгрөгийн хөрөнгөтэй харьцуулахад зээл олгох ажил 74 хувьтай байгаа юм.

2008/09/30 - 13:46

Баруун аймгийнхан эрчим хүчний эрх чөлөөг эдэлнэ

Хэдхэн жилийн өмнө манай улс ОХУ-аас урд хөршид экспортлох хийн хоолойг өөрийн нутаг дэвсгэр дээгүүр өнгөрүүлэх хүсэлт тавьж байсан. Гэвч бүтээгүй. Харин дахин ийм хүсэлт тавих шаардлага гарахгүй нь бололтой. Учир нь нүүрсийг олборлохгүйгээр газрын гүнд нь хийжүүлэх технологийг ашиглан хэрэгцээгээ хангах цаг ойрхон болжээ.

2008/06/11 - 09:26

Тусламжийн барааг түгээж эхэллээ

Энэтхэгээс Монголын ард түмэнд тусламж болгон өгсөн цагаан будаа, элсэн чихрийг өнөөдрөөс түгээж эхэллээ. Тусламжийн барааг эхний ээлжинд Төв, Хэнтий, Увс, Ховд, Өмнөговь, Баянхонгор аймагт хүргэхээр тээвэрчид өнөөдөр замдаа гарч байна.
Syndicate content