Нийтлэл 
2009/11/04 - 10:22

Ерөнхий сайд нар

Төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн нараа дугаарлан тоолдог жаяг өнөөгийн дэлхийд ихэд дэлгэрчээ. Энэ моод магадгүй АНУ-аас гарсан байж ч болох. Тэд одоо 44 ерөнхийлөгч яс тоолоод явж байгаа. Америкчуудын хувьд энэ бол бололцоотой, учир нь нэн залуу үндэстэн. Тэгвэл түүхийн янз бүрийн нугачаагаар даван туулсан олон мянган жилийн түүхтэй Хятад, Энэтхэг ийм яс тоо гаргах боломжгүй. Харин ганцхан хааны удам династиар явсан япончууд төрийн тэргүүн – Эзэн хаанаа хэд дэх гэдгийг тодорхой хэлж чаддаг гэнэ.

2009/10/06 - 15:00

Ижлээ эрсэн шонхор эрлээ дуусгаж байж үхдэг

Цагаан шонхор шувуу монголын төрийг 350 гаруй жил барьсан хиад боржгин овгийн сүлд хийморийн туг байжээ. Энэ сүлд дэлхийн талыг эзэлсэн талын түймэр шиг монголын морьт цэргийн олон баатруудыг зоригжуулж явсан нь мэдээж. Тэрч байтугай саяхан Сүхбаатар аймагт археологийн малталт хийсэн эрдэмтэд 13 дугаар зууны үеийн язгууртны булшнаас олдсон мөнгөн бүс цагаан шонхорын дүрстэй байсан гэдэг.

2009/10/06 - 12:07

Өршөөлийн хуулийн давтамж ойр байх нь нийгэмд сөрөг нөлөөтэй

Монгол Улсад социалист систем нэвтэрснээс хойш буюу 1929 оноос өршөөлийн хуулийг тодорхой давтамжтай баталж ирсэн. Өршөөлийн анхны хууль 1929 оны 7 дугаар сард Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол хэлбэрээр гарсан нь ардын засаг байгуулсан ойн баяр тэмдэглэхийн тулд байв. Үүнээс хойш ардын хувсгалын тэмдэглэлт баяраар хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй этгээд, эмэгтэйчүүдийн эдлэх ялыг өршөөх жишиг тогтжээ.

2009/09/29 - 18:14

Төрмөл ба олдмол

Дарангуйлагч гэхээр хүн хүнд янз бүрийн дүр төрх буудаг бололтой. Зарим нь хатуу шаардлагатай даргаа ингэж үнэлдэг бол, үнэхээр хүний гарт орж нүднээс гарчихсан нэг нь хувь заяаг нь атгагчийгаа ингэж нэрлэхээс дургүйцдэг. Дарангуйлагч нь улс төрийн утгатай боловч шилжсэн утгаар гэр бүл, хамт олныг захирагч дээр ч хэлдэг.

2009/09/29 - 17:39

Эрүүл мэндийн салбар дахь авлигатай хэрхэн тэмцэх вэ?

Өнөөгийн Монгол оронд алба, амины ямар ч ажил хэрэг амжуулах, үйл ажиллагаа явуулах, үйлчилгээ авахад танил талын сүлжээ буюу «арын хаалга»-тай эсэх нь онцгой нөлөөлөх болсон. Албан ёсны бус зөвхөн хоёр талын тохиролцоогоор аливаа ажил хэргийг шийдвэрлэж байгаа нь Монгол Улсын иргэн бүхэнд хүссэн ч, хүсээгүй ч хууль мэт үйлчлэх болсон нь нууц биш юм.

Syndicate content