Ашигт малтмал 
2009/10/07 - 21:20

Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр Оюу толгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд хэлсэн үг

Оюу толгойн орд газрыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаар Монголын ард түмэн, төр засаг энэхүү гэрээнээс хэдий хэмжээний үр ашиг, өгөөж хүртэх вэ гэсэн гол асуудал олон нийтийн анхаарлын төвд байх нь зүй ёсны хэрэг юм. Хөрөнгө оруулагчидтай хийсэн олон удаагийн яриа хэлэлцээний үр дүнд бид Оюутолгойн төслөөс Монголын талд ногдох үр өгөөжийг нэрлэсэн үнэ цэнээр 53 хувьд хүргэхээр тохиролцоонд хүрч чадлаа.

2009/10/07 - 18:25

Ц.Элбэгдорж: Өчигдрийн хөрөнгө оруулагч-өнөөдрийн хамтрагч

“Та бүхэн өчигдрийг хүртэл хөрөнгө оруулагчид байсан бол, өнөөдөр бидний хамтрагчид боллоо” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Рио Тинто компанийн Ерөнхий захирал Том Албаниз тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ хэлэв.

2009/10/07 - 12:49

Урьдчилгаа төлбөрийн эхнийх энэ сарын 20-нд орж ирнэ

Оюутолгойн орд ашиглах гэрээнд гарын үсэг зурсантай холбогдуулан хоёр тал сэт гүүлчдэд мэдээлэл хийв. Хэв лэлийн бага хуралд Монголын талыг төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, Хөрөнгө оруулагч тай хэлэлцээ хийх ажлын хэс гийн ахлагч Д.Зоригт, ажлын хэс гийн гишүүн, Сангийн сайд С.Баяр цогт, Байгаль орчин, ая лал жуулчлалын сайд Л.Гансүх, Хөрөнгө оруулагчдыг төлөөлж, “Рио Тинто Интернэшнл Хол дингс Лимитед” компанийн Зэс, очир эрдэнийн бүлгийн Ерөнхий захирал Брет Клейтон, “Айвен хоу майнз Монголия Инк” ХХК-ийн Ерөнхий захирал Кийт Мар шал, “Айвенхоу Майнз Лимитед” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэд дарга Питер Мередит нар оролцлоо.

2009/10/07 - 09:43

Хятадын гар хөл гэдгийг Сөрөг хүчний эвсэл няцаалаа

Намрын тэргүүн сарын 17-ны Балжинням, Дашням давхц сан билигт сайн өдөр үйл явдал ихтэй өнжив. Оюутолгойн гэрээг үзэглэх ёслолтой зэрэгцэн бас нэгэн жагсаал Төрийн ордны баруун талд болов. Сөрөг хүчин болон эрдэмтэн мэргэд оролц сон энэхүү тайван жагсаалд ир гэд бас оролцож санал бодлоо чөлөө тэй илэрхийлж байсан юм.

2009/10/06 - 13:59

До.Ганболд: Оюултолгой бидэнд мөнгөөр хэмжиж боломгүй олон үр дүн авчирна

Зөвхөн уул уурхайд ч биш улс орны эдийн засаг, хөгжлийн бүх салбарт шинэ хуудас нээгдэж байна. Энэ төсөл Монголын нийгэмд ихээхэн ач холбогдолтой. Нөөцөөрөө ч, цар хүрээ хэмжээгээрээ ч, хөрөнгө оруулагчдын нэр хүндээрээ ч Монголд өмнө нь байгаагүй ашиг авчирна.

Syndicate content