Европын Парламентын Ерөнхийлөгчтэй уулзлаа
Бельгийн нийслэл Брюссельд ирсэн даруйдаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын Парламентын Ерөнхийлөгч Иержи Бүзектэй уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар өргөн хүрээнд санал солилцов.
Мөнгөний бодлогод мөрөөдлөөр хандаж болохгүйг харууллаа
Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөс арилжааны гурван ч банкинд мөнгө байршуулсан. Ингэснээр төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг нь нэмэгдүүлж байгаа юм байна. Гэхдээ энэ удаа Монголбанк өмнөх алдаагаа давтахгүйн тулд хатуухан хяналт тавих болж. Эндээс харахад Монголбанкнаас явуулж байгаа мөнгөний хатуухан бодлогын үр дүнд өнөөдөр хямралд сөгдчилгүй явж байгаа бололтой юм.
МХЕГ-ын дарга Ц.Шийрэвдамбын Улсын онцгой комиссын хуралдаанд хийсэн мэдээлэл
Гахайн томууны H1N1 вирүсийн халдвараар өвчилж, онош нь батлагдсан хүний тоо 28-д хүрчээ. Одоогоор Халдварт өвчин судлалын үндэсний төвд 30 хүн хэвтэн эмчлүүлж байна. Хүйтний улиралд идэвхжиж, бохир орчинд тархах нь хурдацтай байдаг энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс бямба, ням гаригуудад нийслэл даяараа цэвэрлэгээ хийж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр Оюу толгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд хэлсэн үг
Оюу толгойн орд газрыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаар Монголын ард түмэн, төр засаг энэхүү гэрээнээс хэдий хэмжээний үр ашиг, өгөөж хүртэх вэ гэсэн гол асуудал олон нийтийн анхаарлын төвд байх нь зүй ёсны хэрэг юм. Хөрөнгө оруулагчидтай хийсэн олон удаагийн яриа хэлэлцээний үр дүнд бид Оюутолгойн төслөөс Монголын талд ногдох үр өгөөжийг нэрлэсэн үнэ цэнээр 53 хувьд хүргэхээр тохиролцоонд хүрч чадлаа.
Ц.Элбэгдорж: Өчигдрийн хөрөнгө оруулагч-өнөөдрийн хамтрагч
“Та бүхэн өчигдрийг хүртэл хөрөнгө оруулагчид байсан бол, өнөөдөр бидний хамтрагчид боллоо” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Рио Тинто компанийн Ерөнхий захирал Том Албаниз тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ хэлэв.

