Оросууд Оюутолгойн гэрээний талаар...
Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурах гэж байгаа тухай мэдээлэл Оросын “Коммерсант” сонинд гарсныг бид өчигдөр уншигч танд хүргэсэн билээ. Оросын хэвлэл, мэдээллийн бусад хэрэгсэл ч бас Монгол Улс Канадын Айвенхоу Майнз компанитай гэрээ байгуулах гэж байгаа талаар тайлбар мэдээлэл өгсөн байна.
Монгол Улс байгуулсан гэрээгээ зөрчиж байна
Монгол Улс Айвенхоетой хэлэлцээр байгуулбал Орос улстай байгуулсан хэлэлцээрээ зөрчих болно. Таван толгой нүүрсний орд газрын адил Оюу-Толгойг Орос-Монголын хамтарсан үйлдвэрт шилжүүлэх ёстой. Ийм үйлдвэр байгуулахаар энэ оны тавдугаар сард ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин Монгол Улсад айлчлах үеэр тохиролцсон.
Монгол Улс Оросоор чирүүлж хямралаас гарахыг хүсч байна
ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Санжийн Баяртай мягмар гарагт уулзана гэсэн мэдээг ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас «Росбалт» агентлагт ирүүлсэнтэй холбогдуулан тус агентлагийн хийсэн тайлбарыг уншигч танд хүргэе.
Удо Б.Баркманн: Монголд улс төр эрүүл, авлигагүй бол кувейт шиг баян амьдрах боломж бий
Танайд хятад цагаач дэндүү олон байна. Дандаа эрэгтэй улс ирээд монгол хүүхэнтэй суугаад хүүхэд гаргаад байх юм бол яваандаа хятадчилагдана. Миний сонссоноор, тэр хүмүүс гэр хорооллын бүсгүйчүүдтэй ханилж суудаг гэсэн. Учир нь тэр бүсгүйчүүдэд орлого, ажил байхгүй. Танайх шиг хоёр сая 600 мянган хүн амтай улсын хувьд цагаачдын тоог хязгаарлах асуудал үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой.

