Мэдээ, мэдээлэл 

Токиод “Гэсэр” номын үзэсгэлэн худалдаа эхэлжээ

Токио хо­тын  Тачикава дүү­рэгт Эртний Гэсэр туужийн сэдвээр бүтээсэн “Гэ­сэр” номын үзэс­гэлэн худал­даа эхэлжээ. Уг ном­ыг Японы зо­хиолч Но­нака Кэйко би­чиж, зургийг нь манай нэрт зураач С.Төр­бурам зуржээ.

Мөн энэхүү  тан­­­химд  зураач С.Төрбурамын хай­чил­­­­барын үзэсгэ­лэнг давхар гаргасан байна. Үзэсгэлэнгийн зохион бай­­гуу­­лагчид “Уран зураг гэж андуу­рахаар сайхан болжээ. Ху­далдан авагчид Монголын хай­­­чилбарын урлагийг шагшин гайхаж байна” хэмээн ярьсан байна.

Үзэсгэлэн энэ сарын 19 хүртэл үргэлжлэх аж.  Зураач С.Төрбурам 1991 оноос хойш Норвеги, Польш, Герман, Франц зэрэг улсад үзэс­­гэлэнгээ гаргаж байжээ.

П.Наран