Хятадын гар хөл гэдгийг Сөрөг хүчний эвсэл няцаалаа
Намрын тэргүүн сарын 17-ны Балжинням, Дашням давхц сан билигт сайн өдөр үйл явдал ихтэй өнжив. Оюутолгойн гэрээг үзэглэх ёслолтой зэрэгцэн бас нэгэн жагсаал Төрийн ордны баруун талд болов. Сөрөг хүчин болон эрдэмтэн мэргэд оролц сон энэхүү тайван жагсаалд ир гэд бас оролцож санал бодлоо чөлөө тэй илэрхийлж байсан юм.
Жагсаалд оролцогчид билигт сайн өдрийг харлуулах ажил лагаа явагдаж байгаад гүнээ харамсч байгаагаа илэрхийлж байлаа. Ард түмний өмчийг эз нээс нь асуулгүй нууцаар гэрээ хийн, Монгол Улсын ир гэдэд ашиггүй байдлаар гад ны ханд өгөх гэж байгаад эсэр гүүцлээ илэрхийлэв. “Иргэний хөдөл гөөнүүдийг Хятадын гар хөл гэж их ярьдаг. Гэтэл хөрөнгө оруулагч “Рио-Тинто”, “Айвенхоу Майнз” компаниуд Хятадын томоохон компаниудын хувь цааг эзэмшдэг, Хятадтай хамт ран ажилладаг шүү дээ” гэж гом дол лож байсан юм. Түүнчлэн Монголын төр засаг хөрөнгө оруулагч талаас 12.25 хувийн хүүтэй 900 сая ам.долларын зээл авсан. Энэ гэрээ үзэглэгдсэн өд рөөс эхлэн монголын ард түмэн зээлийн хүүгийн төлбөрт унаж байгааг “Эрс шинэчлэл” хөдөл гөөний тэргүүн Энхбат санууллаа.
Мөн оролцогчид уур амьс галын өөрчлөлт, цаг агаарын дулаарлын эсрэг дэлхий ний тээрээ тэмцэж байгаа өнөө үед гэрээг байгуулахдаа усны болон геологийн олон улсын шин жээчдийн баг оруулсангүй гэж буруутгаж байлаа. “Ер нь гадны компаниудын эрх мэдэл хэрээс хэтэрлээ. “Айвенхоу Майнз” өнөөдөр Өмнөговь айм гийг өөрийн автономит улсаа болгох гэж байгаа бололтой. Маргааш “Дайчин”, “Мон-Эко” гэсэн хятадын компаниуд Дор нод, Ховдыг авна. Энэ мэтээр Монгол Улсыг нутаг дэвсгэрээр нь хэсэг чилж авах аюул нүүр лээд байна” хэмээн сэтгэлээ “уудалтал” ярьж байв. Түүнчлэн “Айвенхоу Майнз” өнгөрөгч сард Солон госын нэгэн компанид манай ул сын нэг ордыг зарсан нь Ерөнхий сайд С.Баярын БНСУ-д эмч лүүлэх гэж явсан хугацаатай нь давхцаж байгааг гайхаж байсан юм.
Энэ үеэр УИХ-ын 24 дүгээр тойрогт бие даан нэр дэвшигч Г.Арслан нэгдэв. Тэрбээр морин тэргээр сонгуулийн сур тал чил гаагаа хийж байсан ажээ. Г.Арс лан сөрөг хүчний эвслийн үйл ажиллагааг дэмжиж олон түмэнд үгээ хүргэхийг хүсэв. “Өнөөдөр хоёр намын зүгээс иргэдэд 1-1.5 сая төгрөг амлаж байгаа. Гэтэл хэдэн жилийн дараа орж ирэх цэвэр ашгийг тооцож үзэхэд Монгол Улсын нэг иргэнд 75 мянган ам.доллар ногдож байгаа шүү. Ийм луйврыг зогсоох цаг нь болсон. Оюу толгойн гэрээг хийж буй Ерөнхий сайдын бие тун тааруу байгаа гэсэн. Онд мэнд орох нь ч эргэлзээтэй байгаа гэнэ лээ” гэсэн мэдээллийг хүмүүст хүр гэж байсан юм.
Б.Уянга

