Бөх 

Чөлөөтийнхөн нэг мөнгө, таван хүрэлтэй

Хуучин ЗХУ-ын спортын гавъяат дасгалжуулагч Д.П.Коркины нэрэмжит чөлөөт бөхийн Олон улсын тэмцээн ОХУ-ын Саха улсын Якутск хотноо аравдугаар сарын 2-4-нд болж манай 15 баг тамирчид энэ тэмцээнээс нэг мөнгө, таван хvрэл медаль хvртсэн байна.

Гавьяат дасгалжуулагч  Д.П.Коркин бол тус улсад бөхийн чөлөөт барилдааныг хөгжүүлэх үйлсэд өөрийн хүч хөдөлмөрөө зориулж Якутаас анхны олимпийн аварга цолтонг төрvvлсэн хүн.

Энэ удаагийн тэмцээнд 120 кг-д Ж.Чулуунбат аваргын төлөөх барилдаанд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Москва хотын тамирчин Сослан Гаглоевтай хүч үзэн ялагдаж мөнгөн медаль хүртжээ. Харин Цогтбаатар, Ундрахбаяр, Ням-Очир, Баянмөнх, Батзориг нар уг тэмцээний хүрэл медалийн эзэд болов.