Грекийн сөрөг хүчин сонгуульд ялжээ
Ням гарагт болсон Грекийн парламентын сонгуульд Жорж Папандреоугийн тэргүүлсэн Грекийн социалист хөдөлгөөн /ГСХ/ ялжээ.
Өвөө болон эцгийнхээ замаар явж буй Папандреоу намаа ялалтад хүргэснээр анх удаагаа тус улсын Ерөнхий сайд болох юм. Сонгуулийн урьдчилсан дүнгээр ГСХ 43,8 хувийн санал авч, 300 суудалтай парламентад 160 суудал авах боломжтой гэж тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлсэн байна.
«Улс орондоо үр ашигтай өөрчлөлт хийхийн тулд хамтран ажиллахыг грекчүүд уриалж байна. Бүх зүйл хялбар байхгүй ч бид хамтдаа байвал асуудлыг шийдвэрлэж чадна» гэж Папандреоу сонгуулийн урьдчилсан дүнг зарласны дараа мэдэгджээ.
Костас Караманлисийн тэргүүлсэн Шинэ Ардчилсан нам 33,8 хувийн санал авч, парламентад 92 суудал авах аж. Энэ нь 30 гаруй жилийн өмнө байгуулагдсанаас хойшхи тус намын хамгийн муу үзүүлэлттэй оролцсон сонгууль болжээ. ШАН-ын дарга Костас Караманлис нь өнгөрсөн тав гаруй жилд хоёр ч удаа Туркийн Ерөнхий сайдын алба хашиж байсан юм. Тэрбээр удахгүй намын даргын албан тушаалаа хүлээлгэн өгнө гэдгээ мэдэгдсэн байна. Үүнээс гадна сонгуульд ялсан Папандреоуд баяр хүргэж, улс орын хөгжилд хувь нэмэр оруулахыг хүсчээ.
Энэ удаагийн сонгуульд Грекийн Коммунист нам 7,6 хувийн саналаар 21 суудал, Барууны ардын үнэн алдартнуудын шашны нэгдэл 5,6 хувийн саналаар 15 суудал, Радикал зүүний эвсэл 4,5 хувийн саналаар 12 суудал авсан бол, Ногоонтны нам 2,3 хувийн санал авсан ч парламентад суудал авах эрхгүй аж. Учир нь сонгуулийн хуулийн дагуу гурван хувийн санал аваагүй бол парламентад суудал авах эрхгүй юм.
С.Отгонбаяр
24 цаг
- Фабрегаст хүчээр Барсагийн цамц өмсүүлжээ
- Фабианог Тоттенхэмд авчрах хүсэлтэй
- Челси бүрэлдэхүүнээ бэхжүүлж байна
- Израилийн Ерөнхий сайд НҮБ-ын тэргүүнтэй уулзав
- Өмнөд Солонгосыг шүүмжилжээ
- Ганбат заан тэргүүтэй Увс нутгийн бөхчүүд өнгөтэй байна
- Монголын архидалт
- Улсын арслан Б.Ганбаатар: Наадмын тэнгэр ивээвэл манай галаас түрүү бөх төрнө
- 3 ТБ-ын хатуу диск - UEFI, 64 битийн ҮС, шинэ партишн хүснэгт шаардлагатай
- Fabregas: Германчууд шилдэг нь...

