Монголчуудын хөхөөр хооллодог заншлыг гайхжээ
Эх хүн хүүхдээ хөхүүлэх нь байгалийн жам ёс хэдий ч Америкт олон нийтийн газар хүүхдээ хөхүүлэх нь нийгэмд асуудал үүсгэн улс төрчид энэ талаар хууль тогтоомж гаргахад хүрч байгаа аж.
Америкт эмэгтэй хүн хүүхдээ хөхүүлснээсээ болж нисэх онгоцноос хөөгдөж, зоогийн газрын менежерт загнуулж, телевизийн нэвтрүүлэгч Барбара Уолтерсийн шоугаар шүүмжлүүлдэг байжээ. Хөхөөр хооллохыг дэмждэг хүмүүсийг тэд ихээхэн гадуурхан «Хөхөөр хооллохыг дэмжигчид» гэж нэрлэдэг байна.
Үүнээс гадна олон нийтийн зарим газар хөхүүл эхчүүдэд зориулсан тусгай өрөө байдаг аж. Америкийн «Mothering» сэтгүүлийн долоо, наймдугаар сарын дугаарт «Чингис хааны нутгийн хөхөөр хооллолт» гэдэг нийтлэл гарсан нь тус улсын нийгэмд хөхөөр хооллохыг өөр талаас харуулах боломж олгожээ.
Рут Камнитзер гэдэг канад эмэгтэй хөхүүл хүүгийнхээ хамт Монголд зочилж, тус улсын нийгэмд хөхүүл эмэгтэйчүүдэд огт өөр ханддаг болохыг бичжээ. Тэрбээр Монголд саатах үедээ монгол хүмүүс хүүхдээ хөхүүлж буй эхчүүдэд байдаг л зүйл мэт ханддаг талаар нийтлэлдээ бичсэн байна. Монголд хөхүүл эмэгтэйчүүд бүгдээрээ л хаа таарсан газраа хүүхдээ хөхүүлдэг учир энэ нь тэдний хувьд нийтлэг үзэгдэл болсон мэт гэж канад эмэгтэй бичжээ.
Үүнээс гадна хөхүүл эмэгтэйчүүд түүний гайхлыг төрүүлжээ. Учир нь хөхнөөс нь гаргах гэдэг нь хүүхдээ дахин хэзээ ч хөхний сүүгээ уухгүй болгоно гэсэн үг, харин монголчууд хүүхдээ хэзээ ч хөхнөөс гардаггүй.
Хэрэв хүүхэд нь ойр байхгүй эсвэл хүүхэд нь сүүгээ хөхөж барахгүй бол хөхүүл эх сүүгээ саагаад эр, эм, нас хүйс ялгалгүй гэр бүлийн гишүүдээс хэн нэгэнд өгчихдөг. Саванд саасан сүүгээ эмэгтэйчүүдийн ихэнх нь нөхөртөө өгдөг. Заримдаа сүүгээ хөргөгчинд хийчихэд хэн нэг нь уучихдаг гэх мэт сонин заншилтай хүмүүс байсан гэж канад бичжээ.
С.Отгонбаяр
24 цаг
- Фабрегаст хүчээр Барсагийн цамц өмсүүлжээ
- Фабианог Тоттенхэмд авчрах хүсэлтэй
- Челси бүрэлдэхүүнээ бэхжүүлж байна
- Израилийн Ерөнхий сайд НҮБ-ын тэргүүнтэй уулзав
- Өмнөд Солонгосыг шүүмжилжээ
- Ганбат заан тэргүүтэй Увс нутгийн бөхчүүд өнгөтэй байна
- Монголын архидалт
- Улсын арслан Б.Ганбаатар: Наадмын тэнгэр ивээвэл манай галаас түрүү бөх төрнө
- 3 ТБ-ын хатуу диск - UEFI, 64 битийн ҮС, шинэ партишн хүснэгт шаардлагатай
- Fabregas: Германчууд шилдэг нь...

