Хямрал 

Хятад дэлхийг хямралаас гаргах уу?

Хятад улс валютын их нөөц, худалдааны үлэмжхэн ашиг, дэлхийд өргөн цараатай хөрөнгө оруулалттай учир дэлхийг эдийн засгийн хямралаас гаргаж чадна гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Жеффри Сакс мэдэгдэв.

Өнөөг хүртэл Хятад улс Европ болон АНУ-ыг бодвол  эдийн засгийн уналтын эсрэг илүү сайн тэмцэж ирсэн боловч дээрх хоёр бүс нутагт эдийн засгийн өсөлт удааширсан нь тус орны экспортод сөргөөр нөлөөлж, үйлдвэр, заводуудыг хааж, хүмүүсийг ажлаас халах шалтгаан болсон юм. Хятад улс дэлхийг энэ хямралаас түрүүлж гаргаж болох юм хэмээн би найдаж байна гэж Сакс хэлжээ.

Хятад валютын үлэмжхэн нөөц, худалдааны ашиг, их хөрөнгө оруулалттай. Сэргээн босгох ажлыг түрүүлж эхлүүлэхэд шаардагдах хөрөнгөтэй юм. Хэрвээ уг ажил энэ жил бүтэлтэй болвол, бусад орны эдийн засгийн засагт ч нөлөөлнө гэж тэр дурдсан байна.

Хоёрдугаар сард Хятадын экспорт буурсныг лхагва гаригт нийтлэгдсэн эдийн засгийн тоо баримт харуулсан юм. Үүний хамт БНХАУ-ын валютын нөөц хоёр триллион ам. долларт хүрч байгаа билээ.

2008 оны сүүлчээр худалдааны ашиг 440 тэрбум ам. доллар байсан нь өмнөх оныхоос 20 хувиар их байна гэж Ройтерс агентлаг уламжилжээ.

Я.Сүхбаатар