Хурд хэмждэг багаж суурилуулж эхлэв
Замын цагдаагийн газар автомашины хурдыг хэмждэг хамгийн сүүлийн үеийн багажтай болжээ. “Визир” гэх уг багаж 20-250 км цаг хүртэл хурдтай явж байгаа машины хурдыг хэмждэг бөгөөд зургийг нь фото болон видео зургаар баримтжуулан авч болдог давуу талтай ажээ.
Өөрөөр хэлбэл, хурдыг нь хэмжсэн машины улсын дугаарыг гарсан зөрчилтэй нь хамт татаж авч, бэхжүүлж хадгалан архивлах боломж бүрдэж байгаа юм байна.
Одоогоор энэхүү багаж 10 ширхэг ирсэн бөгөөд хөдөө орон нутаг, Дархан, Эрдэнэт, Налайх, Багануурын замд, мөн нийслэлийн зарим дүүрэгт ашиглаж эхлээд байна.
Уг багажаар өдөр шөнийн аль ч цагт хурдыг хэмжиж болдог гэнэ. Нийт ослын 70 орчим хувь нь шөнийн цагт, орон нутгийн замд хурд хэтрүүлснээс болдог гэсэн тооцоо судалгаа гарч буй өнөө үед энэхүү багаж нь ослыг бууруулахад ач холбогдолтой ажээ..
24 цаг
- Фабрегаст хүчээр Барсагийн цамц өмсүүлжээ
- Фабианог Тоттенхэмд авчрах хүсэлтэй
- Челси бүрэлдэхүүнээ бэхжүүлж байна
- Израилийн Ерөнхий сайд НҮБ-ын тэргүүнтэй уулзав
- Өмнөд Солонгосыг шүүмжилжээ
- Ганбат заан тэргүүтэй Увс нутгийн бөхчүүд өнгөтэй байна
- Монголын архидалт
- Улсын арслан Б.Ганбаатар: Наадмын тэнгэр ивээвэл манай галаас түрүү бөх төрнө
- 3 ТБ-ын хатуу диск - UEFI, 64 битийн ҮС, шинэ партишн хүснэгт шаардлагатай
- Fabregas: Германчууд шилдэг нь...

