Монголын түүх, соёл 

Хубилай хааныг харж байгаад Чингис хааны хөргийг ургуулан бодож зуржээ

Тайвань улсаас манай улсын төв музейд Чингис хааны зургийг хувилан дурсгаж байв. Энэ зургийг зурсан зураачийн талаар судалгаа хийсэн Хай Жун Шүн (Баатар хай)-ий бичсэн Тайвань улсын хааны ордны музейд хадгалж буй Чингис хааны хөргийн тухай судалгаа өгүүллийг нийтэлж байна. Доктор М.Отгон Тайвань улсад ажлаар очих үедээ Хай Жун Шүнтэй уулзаад уг өгүүллийг орчуулсан юм.
Хай жун Шүн /Баатар хай/ Тайпэй хотын Хааны ордны музейд хадгалж буй Чингис хааны хөргийг нь дэлхий дахин хүлээн зөвшөөрсөн билээ.
Гэвч уг хөргүүд хэний бүтээл болох нь тодорхой бус байдаг. Түүхийн эх сурвалжаас хөргийн байдал болон зургийн бүтээгдсэн арга техникийг үндэслэн үзэхэд Аниге, Лио Хуан Дао болон Хи Лие Хуа Сан гэсэн гурван зураач зурсан байх магадлалтай байдаг.

Эцэст нь хөргийн доор зураачийн нэр, гарын үсэг тавигдаагүй, мөн Богд эзэн Чингис хааны хөргийн тухай ярих нь хориотой байсан учраас дан ганц түүхийн эх сурвалжид тэмдэглэсэн материалаас үзэхэд Чингис хааны хөргийг зурсан зураач нь ганц He Lie Huo Sun хэмээн тодорхой тэмдэглэсэн байдаг.

Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн баярын үед Тайванийн Хааны ордны музейн дарга Lin Man Li нь музейд хадгалж байсан Юань улсын хаад, хатдын хөрөг тус бүрийг сүүлийн үеийн технологиор тус бүр нэг хувь хувилан 2006 оны зургадугаар сарын 09-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулсан хандивын ёслол дээр өөрийн биеэр гардуулан өгснөөр уг хөргүүд Чингис хааны ёслолын ордонд үүрд хадгалагдан үлдсэн юм. Хэдийгээр Юань улс өмнөх династи Сүн улс шиг хаадын хөргийг зурах тусгай хүрээлэн байгаагүй, мөн уг хөргүүд дээр зураачийн нэр тавигдаагүй нь энэ олон хаад хатдын хөргийг хэн зурсан нь тодорхойгүй байсан учраас уг хандивын ёслол дээр уригдсан олны сонирхлыг татаж байсан юм. Иймд миний бие энэхүү нууцыг нээхийг зорьсон юм.

Чингис хааны хөргийн тухай

Тайванийн хааны ордны Музейд хадгалж буй Юань улсын хаадын хөрөг нь Хааны ордны ном зургийн тэмдэглэлийг үндэслэснээр Чингис хааны хөргийн үндсэн материал дээр тэмдэглэснээр бичсэн байна. Үүнд тус хөргийн өндөр нь 59.4 см, өргөн нь 47 см хэмжээстэйгээр торгоор бүрж хавтаслажээ. Юань улсаас өмнөх династи Сүн улс шиг хаадын хөргийг зурах тусгай хүрээлэн байгаагүй тул Чингис хааны хөргийг амьд ахуйд нь зураагүй байж болно. Яагаад гэвэл хаадын тахилгын хөргүүдийг монголчууд суурьшиж, нийслэл байгуулагдсаны үндсэн дээр зурсан байх магадлалтай.

1263 оны гуравдугаар сард Бээжин хотод өвөг дээдсээ шүтэх тахилгын сүм байгуулах хааны зарлиг буусан.

1266 оны аравдугаар сард уг сүмийг барьж дуусгасан байна.             

1269 оны арванхоёрдугаар сарын 18 ны өдөр Улсын багш хааны зарлигаар “Алтан пайз” босгож түүнийг Бурханы эзэн ба Алтан эзэн гэж нэрийдсэн.                                                                                             

1280 оны арванхоёрдугаар сард Дайяду хотод мөн шинээр тахилгын сүм барьж дууссан ба хуучин сүмээсээ Бурхан Эзэд /Тайзүн, Руйзүн хоёр хааны гэр бүлийнхэн/-ийг шилжүүлэн тахисан. Удалгүй хуучин сүмээ нураасан. Ийнхүү өнөөг хүртэл тахилгын сүмд тахиж буй Бурханы Эзэдийг шүтэж тахисан хэвээр байна.

1267 он Юань Ши Зү хааны зарлигаар нийслэлээ шилжүүлэн Дайяду /одоогийн Бээжин хот/ хотод 10 жилийн дотор байгуулан босгосон.

1272 оны арванхоёрдугаар сард Ван Ай Си сүм байгуулагдаж 1277 оны наймдугаар сард хааны зарлигаар Дайяду хотод тахилгын сүм барих зарлиг буулгасан.

Юань Ши Зү хаан Дайяду хотод төвлөрөн суурьших болсноос хойш өвөг дээдсээ шүтэн тахихын төлөө хаад, хатдын хөрөгт анхаарах болсон.

Дараахь тэмдэглэлүүд үүнийг гэрчилдэг

“Тэр Тай Зү хаан, Тай Зүн хаан, Руй Зүн хаан “-ын хөргүүд бичгийн хүрээлэнд байдаг.

1278 оны арваннэгдүгээр сард хааны зарлигаар He Lie Huo Sun-ийг Тай Зү хааны хөргийг зурахыг даатгасан.

1279 оны хоёрдугаар сард дахин зарлиг буулгаж хааны хөргийг болон Тай Зүн хааны хөргийг зуруулж бичгийн хүрээлэнд байрлуулан хүрээлэнгийн дарга нь хавар намрын улиралд тахилга үйлддэг байсан байна.Lio Guan Dao 1279 онд Юй Зүн хааны хөргийг зурсны учир хааны хүрмээр шагнагдсан байдаг.

Чингис хааны хөрөг нь хааны хөргийн загварын эх зураг зурагдаж хаантан өөрөөр нь батлуулахад зориулагдсан. Хэрвээ тохиромжтой бол томруулж зурж шүтээнд залдаг.
Юй Хүй /Зургуудийн түүхийн нууц/ гэдэг номд өгүүлснээр хүжийн утаанд утагдаагүй болохоор энэ зураг шүтээний хөрөг биш гэсэн нь “Юань улсын зураг сийлбэрийн тэмдэглэл” номд өгүүлсэнтэй яв цав тохирдог.
 

Чингис хааны хөрөг нь Юань Ши Зү хааны баталсан эх зураг түүний хэв маяг болон зургийн аргачлал нь Юань гүрний дараа дараагийн үеийн хаадуудын зургийн эх загвар болсон.
Юань улсын зураг сийлбэрийн тэмдэглэлийн оршилд тэмдэглэснээр торгон зургийн тухай бас Чин Зүй хааны 11 оны арваннэгдүгээр сарын 27-нд Ерөнхий сайд Тио Тио болон туслах түшмэл Тужиан зэрэг хоёр хүнд зарлиг буулгаж Чин Зүй хааны болон Жин Цэн хааны хатны хөргийг Да Тэй Шү Ван Иен Сүэ сүмийн эх зургаар торгон зураг хийхийг даалгасан байна.

Мөн Ин Зүн хааны гуравдугаар оны арванхоёрдугаар сарын 11 нд тайпуу Duo De, Shan Seng, Ming Li Dang зэрэг хүн хааны аав, хааны ээж, Ин Зүй хааны эх зургийг өргөн барьсан ба Хаан Duo De, Shan Seng, Ming Li Dang A зэрэг хүмүүст зарлиг буулгаж зургаа гүйцээж торгонд буулгахыг зарлигдсан байна.
Үүнийг үндэслэж Юань улсын шүтээн болох хаан, хатдын хөрөг нь торгонд буулгасан хөрөг байх ёстой шүтэж тахих газар нь Шэн Юй День ордон байна. Юань сударт тэмдэглэснээр Шэн Юй День ордоны заалтад “Шэн Юй День ордон хуучнаараа зургийн танхим” гэсэн нэртэй байсан. Өвөг дээдсийнхээ хөргийг өлгөн шүтдэг торгон дээр буулгасан хөргүүд байдаг. Тус заалтад тахилга тахих, үйлдэх байдлыг тэмдэглэсэн байдаг.

Юань Ши Зү хаан болон Юй Зүн хааны хөргүүдийг Да Шень Шүю, Ван Аи Сиү сүмийн зүүн баруун тэнхимд байрлуулсан. Вэн Зүй хааны үед анх зурагт танхимыг Шень Үй Дэ гэж дууддаг болсон байна.
Чингис хааны хөргийг дараахь байдлаар дүрслэн харуулж болохоор байна. Малгайн саравч нь цагаан өнгөтэй, дотор нь хар өнгөтэй арьсан малгай байдаг. Зураг дээр нарийн ажиглахад малгай дээр ширхэг, ширхэг нарийн үс харагддаг. Энэ бол булган малгай, дээл нь цагаан өнгөтэй байдаг.

Монголчуудын үс засалт толгойн оройн үсийг хусаж духан дээрээ тав үс үлдээдэг ба мөн чихний дээд талд жаахан үс үлдээдэг. Түүнээс доош сүлжсэн үс унжуулдаг байх гэж таамагладаг. Юань Тай Зү хаан ганц дугуй сүлжсэн үстэй, Ши Зү, Руи Зүи, Цэнь Зүи хаадууд нь 3-4 цагираг үс сүлжсэн байдаг. Энэ нь монголчуудын үс засалт юм. Энэ засалтыг Do jiao гэж нэрлэдэг. Хаан Чингисээс эхлээд энгийн ардууд хүртэл ингэж үсээ засдаг байна.
 

  • Чингис хааны хөргийг зурсан зураачид хэн байв

Аниге 1245-1306/
1268 онд Пагва ламтан Дайду хотод буцаж ирэхэд Аниге зэрэг Непал болон Түвдийн урлагийн мастерууд дагалдан ирсэн. Энэ үе нь Юань Ши Зү хааны шинэ нийслэл Дайяду хотыг барьж эхэлсний дараа жил болно. Аниге Дайяду хотод 40 жил байхдаа олон сүм хийдийн хөргийг бүтээжээ. Үүний дараа бас дээдсийн тахилгын хөргүүдийг зурахад бас оролцсон./ойролцоогоор 1295 он/ Юань Ши Зү хааны үед Урлагийн хүрээлэнгийн ерөнхий даамал Anige бас бурхны хөрөг болон хаан хатдын хөргийг зурахад оролцсон. Дээрх хөргүүдийг зурахдаа Ху Боли Ху Бофен зэрэг түвдийн будгийг хэрэглэсэн.
“Liang Guo Hui Gong Shen Dao Bei” хөшөөнд дурдснаар /1316/ Anige Чингис богдын хөргийг бүтээж торгон дээр буулгаж Рен Вангийн Ванан ордонд байрлуулсан. Тийм учир Анниаг Лин үүнийг үндэслээд Юань Ши Зү хаан Юань Ши Зү хатны хөргийг Аниге зурсан байх гэсэн таамаглал гаргасан. Чингис хааны хөргийг Юань Ши Зү хааны хөргийг үндэслэн зурсан гэж эрдэмтэд үздэг учир Чингис хааны хөргийг Аниге бүтээсэн гэж үзэн үндэслэлтэй.
 
Лио Жуан Дао өөр нэр НЬ Жүн Шень
Хө бэ мужийн Ден Шен хошууны хүн 1279 онд тэр хун тайж Жен Жиний хөргийг бүтээснээрээ хааны хүрмээр шагнагдсан. Одоогоор Лио Жуан Дао бүтээсэн Жен Жинь-ий хөрөг олдоогүй учир түүний зурах онцлогийг тодорхойлж чадаагүй байна. Гэхдээ түүний зурсан “Зуслан” гэсэн зураг дээр хүмүүсийн нүүр царай хятадын уламжлалт хөрөг зургийн онцлог тодорхой байдаг. Үүнийг үндэслээд Юань гүрний хааны гэр бүлийнхэн Лио Жуан Даод тааламжтай байсан нь илэрхий байдаг. Түүний өнөө үе хүртэл үлдээсэн хамгийн том бүтээл нь “Юань Ши Зү хааны ан хомрого” хэмээх зургаа торгон дээр бүтээжээ. Өндөр нь 182.9 см, өргөн нь 104.1 см Тайвань улсын Хааны ордны музейд хадгалж буй.
 1280 оны хоёрдугаар сард зурсан тус зураг нь олон хүнийг багтаасан хөрөг зураг ба хөрөг дэх хүмүүсийн дүр төрхийг дахин давтагдашгүй зурснаараа онцлогтой. Зураг дээрх Юань Ши Зү хааны хөрөг нь хааны ордны музейд хадгалж буй Юань Ши Зү хааны хөрөгтэй нэлээд ойролцоо зурсан байна. Энэ нь Лио Жуан Даогийн чадал чансааг илэрхийлдэг.
Хубилай хаан нийслэлээ Дайяду хотод төвлөрүүлснээс хойш хөргийн зургууд улам их чухалчлагдаж ийм байдал дор Лио Жуан Дао Жен Жинь-ий хөргийг бүтээж үүнийг үндэслээд тэр бол Чингис хааны хөргийг бүтээсэн зураачдын нэг байж болно.
 
Хи Лие Хуа Сан
1268 онд Бичгийн хүрээлэнгийн туслах, дараа нь бичгийн хүрээлэнгийн сайд, 1282 онд ерөнхий сайдын тушаал хашиж байсан. Хи Лие Хуа Сан бол монголчуудын дотроос зэрэг дэв нь хамгийн өндөр бичгийн хүн болно. Гэхдээ зургийн түүхийг судалж бичдэг хятадын эрдэмтэд энэ зураг зурдаг монгол хүнийг анхааралдаа авалгүй өнгөрөөсөн тул өнөөгийн хүмүүс түүний тухай мартсан байна. Тухайн үед түүний байр суурь болон Юань ди хааны зарлигийг үндэслэвэл 1278 оны арваннэгдүгээр сард Чингис хааны хөргийг бүтээхийг Хи Лие Хуа Санд зарлиг болгосон байна. 1279 оны хоёрдугаар сард дахин зарлиг буулган хааны эцгийн хөрөг болон Тай Зүн хааны хөргүүдийг зуруулж бичгийн хүрээлэнд байрлуулж хавар намрын улиралд хүндэтгэл үзүүлж, тахил үйлдсэн байна. Одоогийн хадгалж буй Чингис хааны хөргийг Хи Лие Хуа Сан бүтээсэн магадлал маш өндөр байна. Тэрээр Чингис хааныг амьд сэрүүн дээр нь хараагүй боловч ерөнхий дүр төрх, Чингис хааны ач хүү Хубилай хааны дүр төрхөөр баримжаалан жаахан өөрчлөлтийг хийж өтөл бөгөөд жавхаалаг хааны дүр төрх бүхий Чингис хааны хөргийг бүтээсэн байна.
 
Дүгнэлт
Чингис хааны хөрөг нь чухам хэний бүтээл болох талаар олон янзын саналтай боловч нэгдмэл нэг санаан дээр нийлдэг. Энэ нь Чингис хааны хөргийг Юань Ши Зү Хубилай хааны дүр төрхөөр баримжаалан багавтар өтөл дүр төрх оруулж, дөлгөөн, төвшин, ухаан төгс болсон гэж үздэг. Үүнийг Хубилай хаан өөрөө баталсан. Иймд Чингис хааны хөргийн зураач нь Хубилай хааны зураач байж болох ба түүхэнд тэмдэглэснээр Хубилай хааныг зурсан зураач нар бүгд Чингис хааны хөргийг зурсан байх магадлалтай. Тус хөргийн хэн бүтээснийг тодруулахад өнөө үед голдуу зургийн аргачлал дээр анхаарч байна. Тухайлбал, хөргийн нүүрний хэсгийг зурсан аргачлал нь хятадын уламжлалт аргаас арай өөрөөр бүтээсэн нь Түвд, Балбын уламжлалт аргуудтай ойролцоо байгаа нь Хятадын уламжлалт аргаас өөр урсгалын аргачлал орж ирсний илрэл болно.
 

Соёлын солилцоо нь Юань улсын үед тухайлбал Непал, Түвд, Монгол, Хятад өөр өөр улс орны соёл урлаг шинэ нөхцөл байдалд санамсаргүй солилцох нөхцөл байдал үүссэн байдаг.Тухайлбал Лио Жуан Даоны зурсан Хубилай хааны “Ан хомрого” хөргөөс олон талын соёлын солилцооны үр дүнг мэдэж болно.

Ийм учир Anige болон баруун өмнөд бүс нутгийг төлөөлсөн соёл урлагийг Хятадад авчирсан Лио Жуан Дао бол Хятадын уламжлалт зураг урлаг бүтээхээс гадна шинэ аргачлал оруулсан. Харин Хи Лие Хуа Сан бол тэр үеийн Дайяду хотын урлагийн уур амьсгалыг илэрхийлсэн олон талт өөр өөр соёл урсгалууд нэгдэн ууссан дүр төрхийг харуулсан байдаг. Иймд зураг зурах аргачлалаар үзэхэд Чингис хааны дүр төрхийг хэний гараар бүтээснийг тодруулахад маш бэрх. Гэхдээ түүхийн материалыг үндэслэхэд 1278 оны арваннэгдүгээр сард хаан Хи Лие Хуа Санд хөргийг бүтээх зарлиг буулгасан. Үүнээс үндэслэхэд Чингис хааны хөргийг Хи Лие Хуа Сан бүтээсэн байх магадлал өндөр байдаг.
 

Гэвч өнөө үед Хааны ордны музейд хадгалж буй хөрөг түүний гараар бүтээгдсэн гэж хэлэхэд бэрх. Магадгүй нөгөө талаас авч үзвэл Аниге, Лио Жуан Дао, Хи Лие Хуа Сан нар зураач бүгд Хубилай хааны зургийг зурж бас Чингис хааны хөргийг бүтээсэн байж болох тал байна.
Сүүлд нь Юань Ши Зү Хубилай хаан тэдгээрийн дотроос нэг хөргийг баталсан байх. Зураачийн нэр бичигдээгүй тул хааны ордны музейд хадгалагдаж буй Чингис хааны хөрөг нь энэ гурван хүний хэнийх нь гараар бүтээгдсэнийг тодорхойлох аргагүй юм.
Хэрвээ дан ганц түүхийн материалын тэмдэглэлийг үндэслэн хэлбэл Чингис хааны хөргийг бүтээсэн зураач нь зөвхөн Хи Лие Хуа Сан гэсэн тэмдэглэл байдаг.