Бүлэг дээрэмчдийг барив
Сүхбаатар дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт байрлах "Их монгол" зоогийн газрын өмнө хүн дээрэмдүүллээ гэсэн мэдээлэл өнгөрсөн ням гарагийн шөнийн 02.00 цагийн үед цагдаагийн мэдээллийн 102 тоот утсанд ирсэн байна. Хэргийн газар Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын 338, 339 дүгээр чиглэлийн ажилтнууд очиж шалгахад Б.Баярсайхан гэгч нь согтуугаар бусадтай бүлэглэн дээрэм хийж, гэртээ харихаар явж байсан иргэн Г-гийн гар утас, 40 мянган төгрөгийг авч зугтсан байжээ. Хөдөлгөөнт эргүүлийн ажилтнууд хэргийн газар шуурхай хүрч түүнийг баривчилсан байна. Шалгалтын явцад Б.Баярсайхан өмнө нь бусадтай бүлэглэн дээрэм хийж байсан олон удаагийн үйлдэлтэй болох нь тогтоогдсон аж. Тус хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
П.Энэбиш
24 цаг
- Фабрегаст хүчээр Барсагийн цамц өмсүүлжээ
- Фабианог Тоттенхэмд авчрах хүсэлтэй
- Челси бүрэлдэхүүнээ бэхжүүлж байна
- Израилийн Ерөнхий сайд НҮБ-ын тэргүүнтэй уулзав
- Өмнөд Солонгосыг шүүмжилжээ
- Ганбат заан тэргүүтэй Увс нутгийн бөхчүүд өнгөтэй байна
- Монголын архидалт
- Улсын арслан Б.Ганбаатар: Наадмын тэнгэр ивээвэл манай галаас түрүү бөх төрнө
- 3 ТБ-ын хатуу диск - UEFI, 64 битийн ҮС, шинэ партишн хүснэгт шаардлагатай
- Fabregas: Германчууд шилдэг нь...

