Нийгэм 

Маргааш марш тактикийн тэмцээн болно

Жил бүр уламжлал болон явагддаг Зэвсэгт хүчний марш тактикийн аварга салаа, тасаг шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн жилээс эхлэн өргөжүүлэн зохион байгуулж байгаа. Энэ удаагийн тэмцээнээр төрийн цэргийн бүх байгууллага, цагдаагийн албадын бие бүрэлдэхүүний марш тактикийн аварга салаа шалгаруулах аж. Тиймээс маргааш болох марш тактикийн тэмцээний зорилго нь "Хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэхэд орших юм байна.

Тэмцээнд бие бүрэлдэхүүний найм, хугацаат цэргийн албан хаагчдын гурван салаа, эмэгтэйчүүдийн гурван тасгийн нийт 300 гаруй тамирчин  оролцож байна.

Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд явагдах марш тактикийн тэмцээнд оролцож буй салаа, тасгийн бие бүрэлдэхүүн жагсаалын, гардан байлдааны үзүүлэх тоглолт, энхийг сахиулах ажиллагааны даалгавар биелүүлэх зэрэг арав орчим төрлөөр өрсөлдөх гэнэ.

М.Мөнх