Ази 

Умард солонгос өмнөдөд аюул учруулж байна

Умард Солонгос Өмнөд Солонгосын аюулгүй байдалд заналхийлж байгаа бөгөөд Өмнөд дэх АНУ-ын цэрэг Умардаас халдсан тохиолдолд түргэн бөгөөд шийдвэртэй хариу өгөхөд бэлэн байна.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Роберт Гейтс, Өмнөд Солонгос дахь Америкийн цэргийн шинэ командлагч генерал Уолтер Шарп нар өчигдөр Сөүл хотод ингэж мэдэгдэв.

"Бид цэрэггүй бүсэн хавьд Умардын ноцтой өдөөлттэй тулгарч байна. Тиймээс бид Өмнөд Солонгостой цэргийн холбоогоо хэвээр байлгаж байна" гэж Пентагоны тэргүүн онцлон тэмдэглэжээ.

Солонгосын хойгийн өмнөд дэх АНУ-ын цэрэг "Умард Солонгосыг түрэмгийлбэл түргэн бөгөөд шийдвэртэй хариу өгөхөд бэлэн байна" гэж Шарп хэлсэн байна.

Тийнхүү Өмнөд Солонгост байгаа Америкийн 28,5 мянган цэрэг, офицерыг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Я.Сүхбаатар