Дэмчигийн хийдийн туурь
Дэмчигийн хийдийн туурь

Дэмчигийн
хийд бол давхар хэрмэн хашаан дотор есөн жангийн жантан бүхий төвд
маягийн хоёр давхар сүмтэй, хойд хэсэгт нь хоёр гэр, эргэн тойрон жижиг
дөрвийн зэрэг байшинг өмнө хойно нь барьсан, хэрэм нь том дааман
хаалгатай байжээ. Мөн түүний дээд хэсэгт хоёр цонх бүхий гүндэ
/сэхээвч/ байшинтай хоёр талд нь суваргатай жижиг хэрэмтэй байжээ.
Сүмийн хойд хэсэгт голдоо давхарлиг бүхий их суваргыг тойруулан найман
суварга босгож цэцгийн дэлбээ хэлбэртэй хэрмэн ханаар хүрээлжээ.
Эдгээрийн үлдэгдэл одоо бий.
Дэмчигийн хийдэд 30 орчим лам шавилан
сууж ирээдүй цагийн хурлыг гүйцэлдүүлдэг байсан бөгөөд сүсэгтэн олны
хүсэлтээр цагийн хурлыг хурдаг байжээ. Энэ сүмийг Ноён хутагт тоосго
шатаалгаж бариулсан бөгөөд барилгын зарим нэгэн хэсгийг байгалийн хад
чулууг бэлнээр ашиглаж хийсэн онцлогтой. 1937-1938 оны үед энэ хийд
устгагдсан байна.
24 цаг
- Европын Парламентын Ерөнхийлөгчтэй уулзлаа
- Ё.Отгонбаяр боловсролын сайд уу, боловсролын дайсан уу?
- Токиод “Гэсэр” номын үзэсгэлэн худалдаа эхэлжээ
- Хархорумаас хааны ордон биш агуу том сүм олджээ
- Илхаадын зоосон дээрх монгол бичээс
- Миний Их Монгол Үзэл
- Монгол хүнд эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх арга зам
- Аттилагийн алдар суу, аугаа ялалтын нууц
- Баруун Монголын нүүдэл суудал
- Ерөнхий сайд нар

