Улаангомынхон оросын бараа сонирхов
Тус аймгийн төвд ОХУ-ын Хакасс, Тува улсын барааны үзэсгэлэн нээгдлээ. Үзэсгэлэнд ОХУ-ын Хакасс, Тува улсын 16 аж ахуйн нэгж, 90 гаруй бизнесмэн бараа бүтээгдэхүүнээ тавьж сурталчлан Увс аймгийн сонирхсон байгууллагатай бараа материал нийлүүлэх гэрээ хэлэлцээр хийв.
Энэ арга хэмжээнд ОХУ-ын Тува улсын Эдийн засгийн гадаад харилцааны агентлагийн захирал Тарыма Надежда Чоодуевна, Өвөр хошууны орлогч дарга Тумат Чечек Борисовна, Баруун бүсийн нарийн бичгийн дарга Г.Батаа нар оролцож цаашид хамтран ажиллах асуудлаар гэрээнд гарын үсэг зурлаа.
Тува, Хакасс улсын Засгийн газар, Увс аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний хүрээнд энэ үзэсгэлэнг зохион байгуулжээ.
А.Нанзад
24 цаг
- Фабрегаст хүчээр Барсагийн цамц өмсүүлжээ
- Фабианог Тоттенхэмд авчрах хүсэлтэй
- Челси бүрэлдэхүүнээ бэхжүүлж байна
- Израилийн Ерөнхий сайд НҮБ-ын тэргүүнтэй уулзав
- Өмнөд Солонгосыг шүүмжилжээ
- Ганбат заан тэргүүтэй Увс нутгийн бөхчүүд өнгөтэй байна
- Монголын архидалт
- Улсын арслан Б.Ганбаатар: Наадмын тэнгэр ивээвэл манай галаас түрүү бөх төрнө
- 3 ТБ-ын хатуу диск - UEFI, 64 битийн ҮС, шинэ партишн хүснэгт шаардлагатай
- Fabregas: Германчууд шилдэг нь...

