Иракт Диснейлэнд байгуулна
Америкийн саятан эр Иракийн нийслэл Багдад хотод амьтны хүрээлэн болон Диснейлэндтэй ижил зугаа цэнгэлийн хүрээлэн байгуулахаар төлөвлөж байгаа тухай Сирийн өдөр тутмын сонинд мэдээлжээ.
Баян эр энэ төсөлд 500 сая долларын хөрөнгө оруулах гэнэ. Лос-Анжелесийн хөрөнгө оруулалтын "Си3" компанийн эзэн Левелли Вернер төслөө хэрэгжүүлэхээр Багдадын хотын Ногоон бүсийн ойролцоо 50 га талбай авсан байна. Дугуйт тэшүүрийн талбай, тоглолтын танхим, музей зэрэг багтах амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх энэ хүрээлэнгийн загвар төслийг Диснейлэндийн барилгын ажлыг гүйцэтгэсэн компани гаргаж байгаа аж.
2003 онд америкчууд Иракт халдан орсны дараа Багдад хотын амьтны хүрээлэнгийн хашааны цахилгаан хамгаалалт байхгүй болж амьтад нь эрс цөөрч, зарим нэг нь хэн нэгний өмч болжээ. Тус газар дайны өмнө 700 гаруй амьтан байсан ч одоо ердөө 35 төрлийн амьтан үлджээ. Төслийн хүрээнд дугуйт тэшүүрийн талбай хамгийн эхэнд буюу долдугаар сард нээлтэй хийх гэнэ.
С.Отгонбаяр
24 цаг
- Фабрегаст хүчээр Барсагийн цамц өмсүүлжээ
- Фабианог Тоттенхэмд авчрах хүсэлтэй
- Челси бүрэлдэхүүнээ бэхжүүлж байна
- Израилийн Ерөнхий сайд НҮБ-ын тэргүүнтэй уулзав
- Өмнөд Солонгосыг шүүмжилжээ
- Ганбат заан тэргүүтэй Увс нутгийн бөхчүүд өнгөтэй байна
- Монголын архидалт
- Улсын арслан Б.Ганбаатар: Наадмын тэнгэр ивээвэл манай галаас түрүү бөх төрнө
- 3 ТБ-ын хатуу диск - UEFI, 64 битийн ҮС, шинэ партишн хүснэгт шаардлагатай
- Fabregas: Германчууд шилдэг нь...

