Сонгууль 2008 

Намаа сурталчлах хоёр сарын аянаа эхлэв

Говьсүмбэр аймагт "МАХН таныг сонсож байна" сэдэвт хоёр сарын аян гараагаа эхлэв. Аймгийн МАХН-ын хорооноос зохион байгуулж буй эл аяны хүрээнд иргэдийн санал хүсэлтийг сонсож, тодорхой ажлууд зохион байгуулах аж.

Аяны нээлтээр Сүмбэр, Шивээговь, Баянтал сумдад "МАХН залуу үе" өдөр болж 6-8, 9-11 дүгээр ангийн сурагчдын дунд "Эх орон миний нүдээр" талбайн гар зургийн уралдаан зохиож, аймгийн цэцэрлэгт хүрээлэнд 50 ширхэг мод суулгажээ.

Энэ үеэр тус намын эгнээ 20 гишүүнээр өргөжсөн байна.

П.Базаррагчаа