Хүчтэй шуурга боллоо
Булган аймгийн Хишиг-Өндөр суманд өчигдөр 16 цаг 27 минутын орчим 28 м/сек хүчтэй шороон шуурга болсон байна. Арав гаруй минут үргэлжилсэн шуурганы улмаас сумын ЗДТГ, хүн эмнэлгийн нэгдүгээр корпусын төмөр дээвэр гол нуруутайгаа хуурч, цахилгааны 12 шугам, сумаас 18 км зайд байдаг 35-ын гэж нэрлэдэг цахилгааны шон унаж шатжээ.
Мөн Соёлын төв, сургууль, дотуур байр, цэцэрлэг, халуун ус, агуулах зэрэг нэлээд хэдэн албан газрын болон айл өрхийн байшингийн дээвэр хуурч, цонх хагарч гэмтсэн байна.
Онцгой байдлын хэлтсийн өнөө өглөө сумаас авсан мэдээгээр хохирлын хэмжээ хараахан гараагүй, унасан шонгуудаа засварлаж одоогоор сумын төв гэрэл цахилгаантай байгаа гэлээ.
Д.Нарантуул
МОНЦАМЭ
24 цаг
- Фабрегаст хүчээр Барсагийн цамц өмсүүлжээ
- Фабианог Тоттенхэмд авчрах хүсэлтэй
- Челси бүрэлдэхүүнээ бэхжүүлж байна
- Израилийн Ерөнхий сайд НҮБ-ын тэргүүнтэй уулзав
- Өмнөд Солонгосыг шүүмжилжээ
- Ганбат заан тэргүүтэй Увс нутгийн бөхчүүд өнгөтэй байна
- Монголын архидалт
- Улсын арслан Б.Ганбаатар: Наадмын тэнгэр ивээвэл манай галаас түрүү бөх төрнө
- 3 ТБ-ын хатуу диск - UEFI, 64 битийн ҮС, шинэ партишн хүснэгт шаардлагатай
- Fabregas: Германчууд шилдэг нь...

