“Азийн чоно”-ын архинд дахиад хүн хорджээ
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд борлуулахыг хориглосон архи зарж, таван хүн хордоод байна гэсэн мэдээллийг манай сонины уншигч Д.Мөнхзул бидэнд өгсөн юм. Түүний аав энэ архийг хувь хүнээс авч уугаад хордсон байна. Энэ талаар Д.Мөнхзулаас тодрууллаа.
- Яг юу болсон талаар та дэлгэрэнгүй ярьж өгөөч?
- Манай дүү Улаанбаатарт сурдаг юм. Тэр амралтаараа гэртээ харьчихаад ирсэн. Гэтэл аавын бие муу байгаа талаар ярьсан. Учрыг лавлабал тус сумын Чийнаа гэх айлынх хортой гэж зарлаад байсан “Хишиг”, “Цацал”, “Бугат” зэрэг архийг 1500 төгрөгөөр зарж байсан байна. Хямд болохоор нь аав дөрвөн найзтайгаа нийлээд авч уужээ. Тэгээд тэр оройдоо салаад явсан гэнэ. Гэтэл хоёр хоногийн дараа аавын бие муудаж, толгой нь эргээд, нүд нь бүрэлзээд, босч чадахгүй болсон байна. Нөгөө хамт уусан хүмүүс ч мөн адил бие нь муудсан гэсэн. Аав дусал, шингэн хийлгээд одоо ямар ч байсан босч байгаа гэсэн.
- Цагдаад мэдэгдсэн юм болов уу. Яагаад ийм хортой архи айлд одоо болтол байсан юм бол оо?
- Тэр айл гадаах жорлонгийнхоо хажуу талын нүхэнд нуусан байсан гэнэ лээ. Нэлээд их архи байсан гэж аав дүүд маань хэлсэн байна. Тус архины хорио гарсан үед л нууж байгаад одоо гаргаад зарж байгаа юм байна лээ. Мөн таван шард амьдардаг нэгэн цагаан сарын өмнө гудамжаар машинтай явж хортой архи зарж байсныг харсан гэж дүү маань ярьсан.
Х.Цэнд-Аюуш
24 цаг
- Фабрегаст хүчээр Барсагийн цамц өмсүүлжээ
- Фабианог Тоттенхэмд авчрах хүсэлтэй
- Челси бүрэлдэхүүнээ бэхжүүлж байна
- Израилийн Ерөнхий сайд НҮБ-ын тэргүүнтэй уулзав
- Өмнөд Солонгосыг шүүмжилжээ
- Ганбат заан тэргүүтэй Увс нутгийн бөхчүүд өнгөтэй байна
- Монголын архидалт
- Улсын арслан Б.Ганбаатар: Наадмын тэнгэр ивээвэл манай галаас түрүү бөх төрнө
- 3 ТБ-ын хатуу диск - UEFI, 64 битийн ҮС, шинэ партишн хүснэгт шаардлагатай
- Fabregas: Германчууд шилдэг нь...

