Хувийн компаниуд хуулийн дагуу цалингаа олгох ёстой
Засгийн газрын тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 108 мянган төгрөг болгосон. Гэтэл хувийн хэвшлийнхэн цалингийн хэмжээг энэ төвшинд барихгүй байгаа аж. Энэ талаар УМХГ-ын хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч С.Баяраас тодрууллаа.
- Засгийн газрын 2007 оны 350 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон. Энэ тогтоолоор хөдөлмөрийн хөлсний хэмжээг 2008 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн цагт 642 төгрөг 85 мөнгө буюу сарын хэмжээгээр 108 мянган төгрөг байхаар Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь бүх аж ахуйн нэгжид хамаарах ёстой.
- Хувийн хэвшлийн байгууллагууд өөрсдөө цалин хөлсөө тогтоодог. Цалин нэмсэн нь бидэнд хамаагүй гэж үздэг юм билээ?
- Энэ тогтоол нь хувийн хэвшлийн компаниудын цалингийн доод хэмжээг тогтоож өгсөн гэж ойлгохгүй байна. Төрийн байгууллагынхан цалингийн шатлалтай. Цалингийн доод хэмжээг зөрчсөн хувийн хэвшлийн байгууллагуудад бид хяналт шалгалт хийж, акт тавьж байгаа. Хэрэв цалингийн доод хэмжээнээс доош цалин өгч байгаа бол мэдээллийг НМХГ-т өгч, асуудлаа шийдүүлж болно.
24 цаг
- Фабрегаст хүчээр Барсагийн цамц өмсүүлжээ
- Фабианог Тоттенхэмд авчрах хүсэлтэй
- Челси бүрэлдэхүүнээ бэхжүүлж байна
- Израилийн Ерөнхий сайд НҮБ-ын тэргүүнтэй уулзав
- Өмнөд Солонгосыг шүүмжилжээ
- Ганбат заан тэргүүтэй Увс нутгийн бөхчүүд өнгөтэй байна
- Монголын архидалт
- Улсын арслан Б.Ганбаатар: Наадмын тэнгэр ивээвэл манай галаас түрүү бөх төрнө
- 3 ТБ-ын хатуу диск - UEFI, 64 битийн ҮС, шинэ партишн хүснэгт шаардлагатай
- Fabregas: Германчууд шилдэг нь...

