Их хэмжээний спирт нуусныг цагдаа нар илрүүлжээ
“Нүүрс нэрж бензин үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлж буй гэх “Уураг алтай” компанид нууцаар архи үйлдвэрлэж байна” гэсэн мэдээллийн мөрөөр Эрүүгийн цагдаагийн газар болон Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн тус компанийн байранд шалгалт хийжээ.
Сонгинохайрхан дүүргийн нутагт байрладаг тус компанийн байранд 250-300 литр спирт байсныг цагдаагийнхан илрүүлж, хураасан байна. Мөн “Алтан ураг” архины бөглөө, “Морьт хангай” архины шошго болон юу нь үл мэдэгдэх цагаан өнгөтэй их хэмжээний нунтаг бодис хадгалж байсныг илрүүлжээ. Түүнчилэн маш олон тооны, шилэн савтай шингэн бодис хадгалж байсныг хураасан байна.
Тус компанид архи, спирт үйлдвэрлэж байсан эсэхийг, мөн дээрх үл мэдэгдэх бодисууд чухам юу болохыг тогтоохоор цагдаа, мэргэжлийн хяналтынхан ажиллаж байгаа аж.
Дээрх нунтаг цагаан бодисыг бээлийтэй гараар барихад хэсэг хугацааны дараа бээлий цайж, муухай үнэртэж байгаа тухай цагдаагийнхан ярьж байна.
“Уураг алтай” компани өмнө нь архины үйлдвэрлэл эрхэлдэг байсан ч, удаа дараа зөрчил гаргаж, хуурамч архи үйлдвэрлэсэн учир 2006 онд архины үйлдвэрийг нь хааж үйл ажиллагааг нь зогсоож байжээ.Тус компанийн нуусан спиртээс гадна Чингэлтэй дүүрэгт ч нуусан 280 литр спиртийг мөн цагдаагийнхан илрүүлсэн байна. Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, 36 настай Ч.Ганбат, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд амьдардаг хадам аав Ж-ийн амбаарт 280 литр спирт нуусан нь эр аж.
Цагдаагийнхан уг спиртээс дээж авч, мэргэжлийн хяналтынханд шалгуулахаар өгөөд байгаа гэнэ.
Дээрх хэргийг мөн л иргэдийн мэдээллийн мөрөөр шалгаж, илрүүлжээ.
Х.Хулан
24 цаг
- Европын Парламентын Ерөнхийлөгчтэй уулзлаа
- Ё.Отгонбаяр боловсролын сайд уу, боловсролын дайсан уу?
- Токиод “Гэсэр” номын үзэсгэлэн худалдаа эхэлжээ
- Хархорумаас хааны ордон биш агуу том сүм олджээ
- Илхаадын зоосон дээрх монгол бичээс
- Миний Их Монгол Үзэл
- Монгол хүнд эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх арга зам
- Аттилагийн алдар суу, аугаа ялалтын нууц
- Баруун Монголын нүүдэл суудал
- Ерөнхий сайд нар

