Европ 

Америкийн радар нь Оросын эсрэг өдөөн хатгалга

Чехэд АНУ-ын пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийн радарыг байрлуулах нь Оросын эсрэг чиглэсэн өдөөн хатгалга хэмээн Чехийн нэртэй улстөрч, Ерөнхий сайд асан Милош Земан мэдэгдлээ.

Земан Чехийн Социал демократ намын лидер бөгөөд Ерөнхий сайдын албыг олон жил хашсан юм. Түүний хэлсэн үг Чехийн улс төрд ихээхэн нөлөөтэй байдаг ажээ.

Пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем нь АНУ болон холбоотнуудыг Иран, Хойд Солонгосоос ирж болзошгүй пуужингаас хамгаалах зорилготой гэдэгт Милош Земан эргэлзэж байгаа ажээ. “Ийм тайлбар нь үнэмшил муутай” хэмээн тэрээр онцоллоо.