AMD Phenom-ийн нэршилгээ өөрчлөгдөв
AMD шинээр гарах десктоп платформын Phenom процессоруудынхаа нэрэнд бяцхан засвар хийв. Учир нь хэрэглэгчдийн зүгээс тэдний процессорын загваруудын нэр нь толгой эргүүлэм, ойлгоход төвөгтэй байгаа талаар гомдоллосныг AMD-гийнхэн ийнхүү хүлээн авч цэгцэлсэн нь энэ юм байна. Ингээд шинэ хуучин нэрийн ялгааг доорх хүснэгтэнд харьцуулан үзүүллээ.
| Процессорын бүл | Өмнөх нэршилгээ | Шинэ загвар |
| Энтузиаст (Agena FX) | Phenom FX | Phenom FX |
| 4-цөмт (Agena) | Phenom X4 GP-7 Series | Phenom 9-Series |
| 3-цөмт (Toliman) | - | Phenom 7-Series |
| 2-цөмт (Kuma) | Phenom X2 GS-6 Series | Athlon 6-Series |
| Мэйнстрим 1-цөмт (Lima) | Athlon LS-2 Series | Athlon LE-1 Series |
| Хямд 1-цөмт (Sparta) | Sempron LE-1 Series | Sempron LE-1 Series |
Дээрх хүснэгтээс үзвэл энтузиастуудад зориулсан дээд ангиллын Phenom процессор FX чимгээ хэвээр хадгалж үлдсэн бол дөрвөлсөн цөмт X4 процессорууд 9xxx, гурвалсан цөмт Х3 процессорууд 7ххх нэрээр загвар тус бүр нь нэрлэгдэх болжээ. Харин хос цөмт Phenom Х2-ын оронд Athlon 6ххх загваруудыг бий болгохоор шийдсэн нь сонирхолтой юм.
T.T.S,
Сyber World

