Британийн цэргүүд Басраг орхиж эхэллээ
Британийн Батлан хамгаалах яам Иракийн Басра хотын ордны бааз дахь цэргээ ойрын өдрүүдэд бүрэн татахаар боллоо. Басрагийн ордны баазад байрлаж байсан 550 британи цэрэг тус газрын хяналтыг ирак цэргүүдэд шилжүүлж өгөх юм.
Английн Батлан хамгаалах яам, Басра хотын хяналтыг шилжүүлж өгөх ажиллагаа энэ оны эцсээр дуусна хэмээн мэдэгдлээ. Их Британийн Ерөнхий сайд Гордон Браун Иракаас цэргээ татах ажиллагааг байнга ажиглаж, мэдээлэлтэй байгаа хэмээн хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгдэв.
Басрагийн ордны хамгаалалтын цэргүүд тус хотын нисэх онгоцны буудлыг хамгаалж буй 5000 британи цэрэгтэй нийлэх ажээ.
"Басрагийн ордныг иракуудад шилжүүлэх ажиллагаанд хэдэн сарын өмнөөс бэлдсэн. Энэ тухайгаа олон нийтэд ил тодоор мэдэгдэж байсан. Иракийн аюулгүйн хүчнийхэн аюулгүй байдлаа өөрсдөө хариуцахыг хүссэн юм. Ордны хамгаалалтаас цэргээ татаж байгаа нь энэ зорилтын нэг хэсэг. Энэ шийдвэрийг Иракийн тал санаачилж холбоотнууд дэмжсэн юм. Иракийн Засгийн газартай зөвшилцсөний үндсэн дээр эрх мэдэл, хяналтыг шилжүүлж өгөх ажиллагаа ийнхүү эхэллээ" хэмээн Батлан хамгаалах яамны мэдэгдэлд онцолжээ.
Британи улс зарим ордон, байгууламжаас цэргээ татаж эхэлсэн талаар Иракийн аюулгүй байдлын хүчний тэргүүн Мохан Тахир хэвлэлийнхэнд тайлбар хийлээ. Тэрээр Иракийн цэргүүд Басрагийн ордны хяналтыг шилжүүлж аваад байгааг мэдэгдэв.
"Энэ үйл ажиллагаа нь Британийн цэргүүд Иракийн хот, суурингаас цэргээ бүрэн татахыг бэлгэдсэн бэлгэдлийн шинжтэй үйл ажиллагаа болж байна" хэмээн "ВВС"-ийн тоймч хэллээ.
Цаашдаа британи цэргүүд "хөндлөнгөөс ажиглах" үүрэг гүйцэтгэж байгаад Иракийг бүрэн орхин гарах юм байна. Энэ хугацаанд британиуд Иракийн аюулгүй байдлын ажилтнуудыг сургасаар байх юм. Одоогоор Британийн Батлан хамгаалах яам Иракийн гурван мужаас цэргээ татаад байна.
Бэлтгэсэн Н.Мөнхжин
24 цаг
- Фабрегаст хүчээр Барсагийн цамц өмсүүлжээ
- Фабианог Тоттенхэмд авчрах хүсэлтэй
- Челси бүрэлдэхүүнээ бэхжүүлж байна
- Израилийн Ерөнхий сайд НҮБ-ын тэргүүнтэй уулзав
- Өмнөд Солонгосыг шүүмжилжээ
- Ганбат заан тэргүүтэй Увс нутгийн бөхчүүд өнгөтэй байна
- Монголын архидалт
- Улсын арслан Б.Ганбаатар: Наадмын тэнгэр ивээвэл манай галаас түрүү бөх төрнө
- 3 ТБ-ын хатуу диск - UEFI, 64 битийн ҮС, шинэ партишн хүснэгт шаардлагатай
- Fabregas: Германчууд шилдэг нь...

