Филлипиний цэргүүд өмнөдийг зорилоо
Филлипиний Ерөнхийлөгч Глориа Арройг Исламийн цэргийн дарангуйллын эсрэг ажиллагаанд үндэсний цэргийн армиа илгээлээ. "Би цэргийн армийн командлагч генерал Ромео Толентиног фронтын шугам руу явахыг тушаасан юм" гэж Ерөнхийлөгч Аррой хийсэн мэдэгдлийнхээ үеэр хэлсэн байна.
Мөн тэрбээр "Манай цэргийн штаб тэнд хэвийн байдал тогттол байрших болно" гэжээ. Өнгөрсөн долоо хоногт Жоло тосгонд 50 хүн нас барсан бөгөөд тэдний 25 нь Филлипиний армийн байлдагч байжээ. Жоло тосгон нь Филлипиний нийслэл Манила хотоос 950 километрийн зайд оршдог. Тэнд өрнөж байгаа мөргөлдөөний улмаас мянга мянган Филлипин иргэн орон гэргүй болоод байгаа юм.
Өчигдөр тосгоны албаны хүний мэдээлснээр хоол хүнс, усны гачигдалд орж магадгүй болоод байгаа тул тусламж илгээхийг хүссэн байна. Жоло тосгон руу энэ удаад 1000 цэрэг морджээ. Тэнд 4000 цэрэг мөргөлдөөнийг дарахаар ажиллаж байгаа юм.
24 цаг
- Фабрегаст хүчээр Барсагийн цамц өмсүүлжээ
- Фабианог Тоттенхэмд авчрах хүсэлтэй
- Челси бүрэлдэхүүнээ бэхжүүлж байна
- Израилийн Ерөнхий сайд НҮБ-ын тэргүүнтэй уулзав
- Өмнөд Солонгосыг шүүмжилжээ
- Ганбат заан тэргүүтэй Увс нутгийн бөхчүүд өнгөтэй байна
- Монголын архидалт
- Улсын арслан Б.Ганбаатар: Наадмын тэнгэр ивээвэл манай галаас түрүү бөх төрнө
- 3 ТБ-ын хатуу диск - UEFI, 64 битийн ҮС, шинэ партишн хүснэгт шаардлагатай
- Fabregas: Германчууд шилдэг нь...

