Британийн цэрэг Хойд Ирландаас гарна
Хойд Ирландад 38 жилийн турш үргэлжилсэн Британийн армийн ажиллагаа долдугаар сарын 31-нд албан ёсоор дууслаа. Энэ бүх хугацаанд британи цэргүүд бүс нутагт эмх журам тогтооход орон нутгийн цагдаад тусалж байсан юм.
Британийн армийн гол хүч Ирландийн газар нутгийг аль хэдийнэ орхисон бөгөөд одоо тэнд зөвхөн таван мянган цэрэгтэй нэг гарнизон үлджээ. Эдүгээ Хойд Ирландийн дотоод аюулгүй байдлыг зөвхөн орон нутгийн цагдаа хариуцах аж.
Британийн цэргийн ажиллагаа бүс нутагт улс төрийн зохицуулалт хийх нөхцөлийг бий болгоход багагүй хувь нэмрээ оруулсан хэмээн Хойд Ирланд дахь Британийн цэргийн удирдагч, генерал Ник Паркер мэдэгдлээ.
1969 оны наймдугаар сард католик, протестантуудын хоорондох мөргөлдөөн ширүүсэхэд Британийн цэрэг Хойд Ирландад очжээ. Тэр үед цэргийн удирдагчид уг ажиллагааг хэдхэн долоон хоног үргэлжилнэ хэмээн тооцоолж байв. Британийн арми Хойд Ирландад байх хугацаандаа 763 цэргээ алдсан юм.
24 цаг
- Фабрегаст хүчээр Барсагийн цамц өмсүүлжээ
- Фабианог Тоттенхэмд авчрах хүсэлтэй
- Челси бүрэлдэхүүнээ бэхжүүлж байна
- Израилийн Ерөнхий сайд НҮБ-ын тэргүүнтэй уулзав
- Өмнөд Солонгосыг шүүмжилжээ
- Ганбат заан тэргүүтэй Увс нутгийн бөхчүүд өнгөтэй байна
- Монголын архидалт
- Улсын арслан Б.Ганбаатар: Наадмын тэнгэр ивээвэл манай галаас түрүү бөх төрнө
- 3 ТБ-ын хатуу диск - UEFI, 64 битийн ҮС, шинэ партишн хүснэгт шаардлагатай
- Fabregas: Германчууд шилдэг нь...

