Ази 

Пакистан алсын тусгалтай пуужин туршлаа

Өчигдөр Пакистан "Haft-VII" дунд тусгалын далавчит пуужин туршсан байна. Тус улсын телевизүүдийн мэдээлснээр энэ пуужин нь 700 километр газар тусдаг, цөмийн гээд янз бүрийн хошуугаар цэнэглэж болдог гэнэ.

Ийнхүү 2007 он гарснаас хойш Пакистан хоёр дахь удаагаа пуужин туршлаа. Энэ жил мөн "Haft-XI" алсын тусгалтай баллистик пуужин туршсан юм. Пуужингаа шинэчлэх зорилгоор үндэсний хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд түүнийхээ хүрээнд туршилт хийсээр байна.

Америкийн шинжлэх ухаан, олон улсын аюулгүй байдлын хүрээлэнгийн шинжээчдийн мэдэгдсэнээр Пакистан цөмийн шинэ реактор барьж байгаа юм байна.

Бэлтгэсэн Ю.Дэлгэрмаа